Мобифинанс ББСБ ХХК нь гар утсанд суурилсан цахим төлбөр тооцоо, санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Монгол Улсын үүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпораци ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар 2010 оны 4 дүгээр сард үүсгэн байгуулагдсан. Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга”-ын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авснаар Монгол Улсад анх удаа цахим мөнгөний “Мост Мони үйлчилгээ”-г 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зах зээлд нэвтрүүлсэн. Түүнчлэн Мобифинанс нь 2018 онд Монголбанкнаас Монголын хамгийн анхны Цахим мөнгөний тусгай зөвшөөрлийг “Candy”-гээрээ авсан юм. Зөвшөөрөл авахтай зэрэгцэн Монголд анх удаа ухаалаг утсан дээр суурилсан, цахим мөнгөний албан ёсны төлбөрийн хэрэгсэл болох Candy Pay апликейшныг танилцуулсан билээ. Гэвч “Candy нь зөвхөн Мобикомын хэрэглэгчдэд зориулагдсан уламжлалт Лояалти хөтөлбөр” гэсэн ойлголт хүчтэй хэвээр байсан тул 2020 онд “Candy Pay”-ийн брэнд имижийг өөрчлөх шийдвэр гаргаж, “MonPay” болгон шинэчилсэн. Мобифинанс нь хэрэглэгчид, хамтрагчдадаа илүү олон боломж, илүү ашигтай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх зорилгоор “Сandy”-д хоёр удаагийн Ре-брэндинг хийж, эдүгээ Монгол орон даяар 1.5 сая хэрэглэгчийг эгнээндээ нэгтгэж, 6,000 гаруй мерчанттай хамтран ажиллаж байна. Мобифинанс ББСБ нь дараах тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд “MonPay” цахим санхүүгийн үйлчилгээг үзүүлж буй бөгөөд Финтекийн боломж, цар хүрээг улам тэлж, энэхүү салбарыг Монголд амжилттай хөгжүүлсээр байна.
- Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандарт
ISO 9001:2015 тогтолцоо нь аливаа байгууллагыг дотоод зохион байгуулалт төдийгүй хэрэглэгчдийн хамтын ажиллагаанд ч анхаарал тавихыг шаарддаг тул хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн цогц бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэх боломжийг нээж өгдөг.
- Олон улсын Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001 стандарт
Хэрэглэгч болон хамтрагч байгууллагуудын үнэ цэнтэй нууц мэдээллийг боловсруулах, хадгалах үйл ажиллагаанд учирч болзошгүй Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлээс сэргийлж, үйл ажилллаандаа стандартын 160 гаруй шаардлагыг ханган ажиллаж байна. Уг стандартын шаардлагыг 2022 оны 09-р сард дахин ханган сертифкат авав.
- Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 45001 стандарт
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой нийт 174 хууль, эрх зүйн бүхий л хэм хэмжээг дагаж, үйл ажиллагаандаа нийцүүлэн ажилладаг.