Үйлчилгээний нөхцөл

Candy.mn-д тавтай морилно уу.

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь candy shop-оос худалдан авалт хийх, candy ваучер болон candy купон ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

Candy shop-оос худалдан авалт хийж, candy ваучер болон candy купоныг хүлээн авснаар Та үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
Candy Shop үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрөх нь:
  • 1. Ерөнхий зүйл
    Үйлчилгээний нөхцөл нь нэг талаас Candy.mn-ын үйл ажиллагааны аюулгүй, найдвартай байдлыг ханган, хэрэглэгчийн хувийн мэдээллийг хадгалах, хамгаалах, нөгөө талаас Үйлчилгээг ашиглан Хэрэглэгч өөрийн лояалти онооны бүртгэлийн мэдээллийг хөтлөн, боловсруулах, хамгаалах харилцааг зохицуулна.
  • 2. Candy хөтөлбөр
    Candy хөтөлбөр гэдэг нь таны байнгын үйлчлүүлдэг байгууллагуудаасаа худалдан авалт хийх бүртээ оноо цуглуулах, цуглуулсан оноогоо дараагийн худалдан авалтдаа ашиглах боломж бүхий олон төрлийн хөнгөлөлт, урамшууллыг багтаасан лояалти хөтөлбөр юм.
  • 3. Candy shop
    Candy shop гэдэг нь Мобифинанс ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр худалдаа, үйлчилгээ эрхлэгчдээс Мобикомын хэрэглэгчдэд санал болгож буй хөнгөлөлт, хямдрал урамшуулал бүхий ваучерууд бүхий вэб хуудас юм. Хэрэглэгчид candy shop-оор дамжуулан Candy ваучерыг худалдан авах, ашиглах, бэлэглэх, хэн нэгнээс хүсэх боломжтой.
  • 4. Хэрэглэгчийн хандах, ашиглах эрх
    Хэрэглэгч candy shop-д нэвтрэхийн өмнө Үйлчилгээний нөхцөлтэй танилцсан байна. Хэрэглэгч нь Мобикомын утасны дугаар нууц үгээрээ нэвтэрсний дараа худалдан авалт хийх боломжтой бөгөөд өөрийн нэвтрэх эрх болон нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй. Хэрэглэгч нь Үйлчилгээг ашиглан хийсэн бүхий л үйлдэлдээ хариуцлага хүлээнэ.
  • 5. Төлбөр тооцоо хийх, Candy ваучер худалдан авах
    Хэрэглэгч нь Candy shop-оос бусад байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг ваучер хэлбэрээр MobiXpress данс, банкны карт болон Candy оноогоороо худалдаж авна.
  • 6. Candy ваучерыг ашиглах
    Хэрэглэгчийн Candy shop-оос худалдан авсан ваучер нь код хэлбэрээр баталгаажиж, Хэрэглэгчийн гар утсанд мессэжээр очих буюу www.candy.mn дэх Хэрэглэгчийн булан буюу Миний Candy –д байршина. Уг кодыг бусдад алдах, мэдэгдэхээс сэргийлнэ үү. Хэрэв өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалан бусдад алдсан тохиолдолд хохирлыг хэрэглэгч өөрөө хариуцна.
  • 7. Candy ваучерыг буцаах
    Нэгэнт худалдан авалт нь баталгаажсан ваучерыг буцаах боломжгүй тул хэрэглэгч төлбөр төлөхөөс өмнө ваучерын үндсэн нөхцөл, хүчинтэй хугацаа зэргийг сайтар судалсны үндсэн дээр худалдан авалтаа хийнэ.
  • 8. Candy shop-той хамтран ажиллах
    Бизнесийн байгууллагууд нь Мобифинанс ББСБ ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулснаар candy shop-оор дамжуулан бүртээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлуулах, түүний борлуулалтыг MobiXpress дансаар, банкны картаар мөн Candy оноогоор борлуулах боломжтой болно.
  • 9. Candy ваучерыг гаргагчийн үүрэг
    Бизнесийн байгууллагууд candy shop-д байршуулсан ваучерын үнэн бодит байдлыг бүрэн хариуцна. Алдаатай буруу мэдээллийг вэб сайтад байршуулснаас Хэрэглэгчид ямар нэг хохирол учруулсан бол тухайн байгууллага бүрэн барагдуулах үүрэгтэй.
  • 10. Үйлчилгээ эрхлэгчийн эрх ба барааны тэмдгийн тухай
    Candy shop-д зориулан хэрэглэгдэж байгаа программ хангамж худалдааны тэмдэг, загвар дизайн, эмблем, лого бусад холбогдох баримтууд нь зохиогчийн эрхийн болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд зөвшөөрөлгүй ашиг олох зэрэг зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно
  • 11. Candy ваучерыг дамлан худалдаалахгүй байх
    Хэрэглэгч нь candy shop-оос худалдан авсан ваучерыг дахин зарах, ашиг олох зорилгоор ашиглах эрхгүй.
  • 12. Хэрэглэгчийн хариуцлага
    Хэрэглэгч нь ямар нэгэн хууль бус, зохиогчийн эрх зөрчсөн мэдээлэл (бүх төрлийн файлууд)-ыг оруулах эрхгүй бөгөөд энэ нөхцөлийг зөрчсөнөөс үүдэн гарах аливаа үр дагавар, хариуцлагыг тухайн хэрэглэгч хариуцна. Манай үйлчилгээг хууль бус зүйл, улс төрийн сурталчилгаа, айлган сүрдүүлэх, алан хядах үйл ажиллагаа, бусдын нэр хүндийг гутаах, хувийн нууцад халдах, ялгаварлан гадуурхах, дайрч доромжлох, хувийн болон албаны нууц баримтыг олонд дэлгэх, зохиогчийн эрх зөрчих, зөвшөөрөгдөөгүй зар сурталчилгааны зорилгоор бөөнөөр сэтгэгдэл, бичлэг илгээх, бусдад хохирол үзүүлэх зорилгоор вирус болон бусад кодыг илгээх, санаатай болон санамсаргүйгээр хууль тогтоомжийг зөрчихийг хатуу хориглоно.
  • 13. Өөрчлөлт болон шинэчлэлт
    Үйлчилгээ үзүүлэгч нь техникийн өөрчлөлт, шинэчлэлт хийх, үйлчилгээний сайжруулалт зэрэг программын өөрчлөлт, шинэчлэлт хийх эртэй бөгөөд өөрчлөлт хийх тохиолдолд candy shop нь түр хугацааны зогсолт хийж болно.
  • 14. Сэтгэгдэл бичих
    www.candy.mn сайт нь гуравдагч этгээдийн буюу бусдын сэтгэгдлүүдийг агуулах боломжтой. Гэвч сэтгэгдэл нь Монгол Улсын хууль тогтоомж, ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлах тул Та сэтгэгдлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Мөн үйлчилгээг эрхлэгчийн зүгээс зүй зохисгүй үг хэллэг ашигласан эсвэл бусдын эрх ашигт халдсан утга агуулгатай сэтгэгдлийг утсгана гэдгийг анхаарна уу.
  • 15. Нууц хамгаалалт
    Гишүүний мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хамгаална. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ. Сагсанд худалдан авалтын түүх багтах бөгөөд картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй. Тухайн хэрэглэгчтэй холбоотой мэдээллийг хуулийн байгууллагын зүгээс шаардсан тохиолдолд холбогдох байгууллагад шилжүүлэх эрхтэй. Хэрэглэгч өөрийн нууц үгийг алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.
  • 16. Цахилгаан шуудан холбоо болон Facebook холболтын тухай
    Хэрэглэгч аль болох хэрэглэгчийн нэр, нууц үг, худалдан авсан Candy ваучерын код, мэдээллээ дамжуулахгүй байж үйлчилгээг хэрэглэснийхээ дараа бүртгэлээ хааж байна уу!
  • 17. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг
    Үйлчилгээ үзүүлэгч нь candy shop-ийн аюулгүй найдвартай байдал, хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон Үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүргийг хүлээнэ.
  • 18. Оюуны өмчийн эрх
    Candy хөтөлбөр нь оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагдана. Хөтөлбөртэй холбоотой вэб сайт, ухаалаг утасны апликейшн, тэдгээрийн мэдээлэл, баримт бичиг нь Үйлчилгээ үзүүлэгчийн өмч юм. Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.
  • 19. Үйлчлэх хууль дүрэм журам, маргаан шийдвэрлэх
    Монгол Улсын үндсэн хуульд заасан хууль тогтоомжийн хүрээнд үйлчилнэ. Үйлчилгээний нөхцөлд заагдсанаас бусад үүссэн харилцааг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.
  • 20. Candy данс
    Candy данс нь Мобикомын хувь хэрэглэгчийн гэрээн дээр үүсэх ба нэг гэрээн дээр нэгээс дээш дугаар бүртгэлтэй байж болно.
    • 20.1 Нэг гэрээн дээр нэгээс дээш дугаар бүртгэлтэй тохиолдолд дугаар тус бүрээс цугларч буй candy нэг дансанд цугларна. Цугларсан candy-г бүртгэлтэй дугаар бүр зарцуулах эрхтэй байна.
  • 22. Хэрэглэгч цуглуулсан candy–г бэлэн мөнгө болгох болон бэлэн мөнгөө candy дансандаа цахимаар байршуулах боломжтой байна.
  • 22. Дараах тохиолдолд candy данс хаагдаж, candy устана.
    • 22.1 Хэрэглэгч Мобикомын үйлчилгээний гэрээгээ цуцалсан тохиолдолд candy дансыг хааж үлдэгдэл саndy автоматаар устана.
    • 22.2 Candy данс болон цугларсан candy – устах дэлгэрэнгүй нөхцөл.

      Нөхцөл Candy данс болон candy устах эсэх

      Гэрээ шилжүүлэх

      Тийм

      Энэ тохиолдолд А гэрээ устаж буй тул candy данс устана.
      Эсвэл хэрэглэгч гэрээ шилжихээс өмнө сandy – г зарцуулах боломжтой.

      Хувь хэрэглэгч байгууллагын гэрээ рүү шилжүүлэх

       

      УТ хэрэглэгч ДТ үйлчилгээнд шилжих

      Үгүй

      УТ – с ДТ - руу шилжсэн хэрэглэгч дахин УТ – руу шилжиж буй тохиолдол гэрээний дугаар өөрчлөгдөхгүй зөвхөн багцыг сольж байгаа тул candy

    • 22.3 Устсан candy – г хэрэглэгчид буцаан олгох боломжгүй.