CANDY ЦАХИМ МӨНГӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ
 
  • Цахим мөнгөн гуйвуулга, төлбөр тооцооны хялбар, төгс шийдэл
  • 24/7 цагийн турш хаанаас ч, хэзээ ч ашиглах боломжтой
  • Урамшуулал хүртэх боломж бүхий нэгдсэн систем
  • Барьцаагүй, бага хүүтэй зээлийн үйлчилгээний нэмэлт боломж
Бид өдөр тутмын амьдралдаа санхүүгийн үйлчилгээг зогсолтгүй ашигладаг болсон байна. Candy цахим экосистем бүрдүүлснээр хэрэглэгчид дэвшилтэт технологиор түргэн шуурхай мөнгөн шилжүүлэг хийхээс гадна экосистем дотроо маш хямд шимтгэлтэйгээр буюу 10 төгрөгийн шимтгэлтэйгээр шилжүүлэг хийх боломжтой юм. Энэ нь хэрэглэгчдэд учирч буй шимтгэлийн дарамтыг 3-10 дахин багасгана.
 
 
 

ЦАХИМ МӨНГӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОЛОМЖУУД

ОРЛОГО
Зарлага
ШИЛЖҮҮЛЭГ
БУЦААЛТ
БЭЛЭН МӨНГӨ БОЛГОХ
ТӨЛБӨР ТӨЛӨХ
ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ
ЗЭЭЛ АВАХ
 
 
 
Бид өдөр тутмын амьдралдаа санхүүгийн үйлчилгээг зогсолтгүй ашигладаг болсон байна. Candy цахим экосистем бүрдүүлснээр хэрэглэгчид дэвшилтэт технологиор түргэн шуурхай мөнгөн шилжүүлэг хийхээс гадна экосистем дотроо маш хямд шимтгэлтэйгээр буюу 10 төгрөгийн шимтгэлтэйгээр шилжүүлэг хийх боломжтой юм. Энэ нь хэрэглэгчдэд учирч буй шимтгэлийн дарамтыг 3-10 дахин багасгана.Хэрэглэгч таван гүйлгээ тутмын нэгийг банк хооронд дунджаар хийж байгаа бөгөөд үүнээс тооцоолоход интернэт банкны нэг хэрэглэгч жилд 85,258 төгрөгийг шилжүүлэг хийсний шимтгэлд зарцуулж байна. 2018 оны 4 сарын байдлаар candy цахим мөнгөний нэг хэрэглэгч дунджаар тухайн сард 65 төгрөгийг мөнгөн шилжүүлгийн шимтгэлд зарцуулсан байна.Candy цахим данс эзэмшигчид нь хамгийн бага шимтгэлтэйгээр мессэжээр, болон candy pay гар утасны аппликейшнээр дамжуулан Монгол орны өнцөг буланд байгаа гэр бүл, найз нөхөд, хамаатан садныхаа хэн нэгэнд хормын дотор мөнгөн шилжүүлэг хийх боломжтой.

ШИЛЖҮҮЛЭГ ХИЙХ, ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ СУВГУУД

  • МЕССЕЖ ИЛГЭЭХ
  • FB МЕССЕНЖЕР ЧАТБОТ
  • WWW.CANDY.MN ВЭБ САЙТ
  • CANDY АПЛИКЕЙШН

Candy цахим мөнгөний экосистемийн томоохон хэсэг бол төлбөр тооцоо юм

Хэрэглэгчийн хувьд дансан дахь цахим мөнгөө захиран зарцуулах ерөнхий суваг гэдэг утгаараа бид хэрэглэгчдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран төлбөр тооцоогоо гүйцэтгэх боломжийг олгохоор хичээн ажилладаг билээ.

МӨНГӨӨ ХЭРХЭН CANDY БОЛГОХ ВЭ?

  • Та өөрийн банкны данснаасаа доорх 4 банкны дансны аль нэг рүү мөнгөө шилжүүлэн candy цахим мөнгөтэй болох боломжтой.

    Хүлээн авах дансны дугаар:

    • Хаан банк 5038061555
    • Голомт банк 8125100425
    • Хас банк 5002142626
    • ХХБ 429001055

    Хүлээн авагчийн дансны нэр:

    Мобифинанс

    Гүйлгээний утга:

    Candy хүлээн авах гар утасны дугаар

    Анхаарах:

    Candy цахим мөнгө хүлээн авах гар утасны дугаараа гүйлгээний утга хэсэгт заавал оруулах хэрэгтэйг анхаараарай. Мөн таны харилцагч банкны ачааллаас хамааран 10-20 минутын дотор таны цахим дансанд шилжигдэж орно.
  • Өөрт ойр байрлах Мобикомын салбарууд болон Candy төлөөлөгч гэсэн хаяг бүхий цэг дээр очиж бэлэн мөнгөө Candy болгох боломжтой.
  • Мобикомын салбараас 20'000 төгрөгийн үнэ бүхий бэлэгний картаа худалдан авч 20'000 candy-тэй болох
  • Барьцаагүй, бага хүүтэй зээлийн үйлчилгээний нэмэлт боломж

МӨНГӨӨ ХЭРХЭН CANDY БОЛГОХ ВЭ?

Та өөрийн Candy цахим мөнгөө харилцагч банкны данс руу шилжүүлэн авах боломжтой бөгөөд дараах сувгуудаар шилжүүлэн ашиглах боломжтой.
  • Candy pay application ашиглах /Татах холбоос: Android, iOS/
  • www.candy.mn вэб хуудас ашиглан шилжүүлэх
  • Facebook мессэнжер дээр суурилсан Candy чатбот ашиглах.
  • Гар утаснаасаа мессэж илгээн шилжүүлэх
  • Өөрт ойр байрлах Candy төлөөлөгчийн газар болон Мобикомын үйлчилгээний салбарт хандах.
  • Тэс ШТС-н салбарт хандаж Candy-гээ бэлэн мөнгө болгох боломжтой.

Анхаарах:

Та candy pay app, web, sms, chatbot ашиглан Candy-гээ банкны данс руу шилжүүлэхэд 500₮ шимтгэлтэй. Үйлчилгээний салбараар бэлэн мөнгө болгоход 300₮ төгрөгийн шимтгэлтэй.

CANDY ЦАХИМ МӨНГӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Та ердөө мессэж нисгээд л яаралтай төлбөр тооцоо, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх боломжтой. Мобифинанс ББСБ-аас таны Мобикомын дугаарыг ашигласан хугацаа, төлбөр төлсөн түүх дээр үндэслэн МЕССЭЖ-ээр ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙНА.
 

ҮНДСЭН ШАЛГУУР:

Та "MЕССЭЖ ЗЭЭЛ" үйлчилгээг авахын тулд дараах үндсэн шалгууруудыг хангасан байх шаардлагатай.
  • Мобикомын дугаараа 11 сар ба түүнээс дээш хугацаанд идэвхитэй ашигласан байх
  • Мобикомд авлага үүсгэсэн түүхгүй байх
  • Хэрэглээ хязгаарлах үйлчилгээ аваагүй байх /Зөвхөн дараа төлбөрт хэрэглэгчид хамаарна/
  • 18-с дээш насны хэрэглэгч байх

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ:

Та Мобикомын хэрэглэгч болоод удаагүй, шинэхэн хэрэглэгч байсан ч салбар дээр ирж гэрээ байгуулан зээлийн эрхээ нээлгэх боломжтой бөгөөд таны ашигласан хугацаа, төлбөрийн түүх “МЕССЭЖ ЗЭЭЛ” үйлчилгээний шалгууруудыг хангаж байвал та дахин салбар дээр ирэхгүйгээр хэзээ ч, хаанаас ч мессэж илгээн зээл авах боломжтой.
 
Зээлийн хэмжээ Хүү Мобикомын дугаарын хэрэглээний шалгуур
10,000 төгрөг 500 төгрөг Сүүлийн 3 сарын хэрэглээ нь тасралтгүй 7000₮ ба түүнээс дээш байх
50,000 төгрөг 4.9% Сүүлийн 6 сарын хэрэглээ нь тасралтгүй 15000₮ ба түүнээс дээш байх
100,000 төгрөг 3.9% Сүүлийн 6 сарын хэрэглээ нь тасралтгүй 25000₮ ба түүнээс дээш байх
200,000 төгрөг 3.4% Сүүлийн 6 сарын хэрэглээ ньтасралтгүй 35000₮ ба түүнээс дээш байх
500,000 төгрөг 2.9%
  • 200,000₮-ийн зээлийн шалгуур хангасан байх
  • 200,000₮-ийн зээлийг 3 болон түүнээс дээш удаа авсан байх
  • Сүүлийн 3 удаагийн зээлээ хугацаандаа төлсөн байх
*Зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд зөрчигдсөн өдрөөс эхлэн зээлийн үлдэгдэлд үндсэн хүү болон үндсэн хүүний 20% тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлнө.
 

1. ХЭРХЭН ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ ВЭ?

Та өөрт ойрхон Мобикомын үйлчилгээний салбаруудад цахим үнэмлэхтэйгээ хүрэлцэн ирж “МЕССЭЖ ЗЭЭЛ” үйлчилгээний эрх нээлгэх гэрээ байгуулснаар Мобикомын сүлжээ орсон хаанаас ч, хоногийн 24 цагийн хэдийд ч мессэж илгээгээд л зээл авах боломжтой болно.
 

2. ХЭРХЭН ЗЭЭЛ АВАХ ВЭ?

Гэрээ байгуулж зээлийн эрхээ нээлгэсэн хэрэглэгч дараах сувгуудаар мессэж зээл үйлчилгээ авах боломжтой байна.

  • 555 дугаарт ZEEL XXXXX /XXXXX зээлэх дүн/ гэсэн мессэжийг илгээж Candy-гээ зээлээр авна. Та өөрийн "MЕССЭЖ ЗЭЭЛ" үйлчилгээний гэрээний хүчинтэй хугацаанд хэдэн ч удаа зээл авах боломжтой.
  • Candy pay application ашиглах /Татах холбоос: Android, iOS/
  • www.candy.mn вэб хуудас ашиглан зээл авах, төлөх
  • Facebook мессэнжер дээр суурилсан Candy чатбот ашиглах
Зээлийн эрх нээлгэх гэрээгээ байгуулсан хэрэглэгч зээл авахдаа 555 дугаарт ZEEL XXXXX /XXXXX зээлэх дүн/ гэсэн мессежийг илгээхэд таны Candy дансанд харгалзах дүнгээр зээл орно. Та авсан зээлээ хугацаандаа эргэн төлснөөр таны дараагийн зээлийн эрх нээгдэх ба “МЕССЭЖ ЗЭЭЛ” үйлчилгээний гэрээнийхээ хүчинтэй хугацаанд хэдэн ч удаа зээл авах боломжтой.

3. ЗЭЭЛЭЭ ХЭРХЭН ЭРГЭН ТӨЛӨХ ВЭ?

Та зээлээ эргэн төлснөөр таны дараагийн зээлийн эрх нээгдэнэ. Та зээлээ дараах сувгуудаар төлөх боломжтой.
3.1 Гар утаснаасаа 555 дугаарт Zeel Tuluh XXXXX гэж илгээн төлөх.
3.2 Мобифинанс ББСБ-ын дараах дансуудад төлөх:
* Төрийн банк болон Капитал банкаар хийгдсэн Мессэж зээл үйлчилгээний эргэн төлөлт зөвхөн ажлын цагаар хийгдэх болохыг анхаарна уу!
 
3.3. Мобикомын үйлчилгээний салбаруудаар
3.4. Mobicom.mn вэб хуудсаар төлөх
3.5. Зээлийн хугацаа дуусах өдөр таны CANDY данснаас автоматаар суутгагдана.
*Зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд таны Мобикомын дугаарын гарах ярианы эрх түр хаагдаж, зээлийн мэдээллийн санд зээлийн ангилал буурч бүртгэгдэхийг анхаарна уу.
*Багц ахиулсан хэрэглэгч зээлээ дараалан 2 ба түүнээс дээш удаа хугацаандаа эргэн төлөөгүй тохиолдолд үндсэн нөхцөлөөр шалгуур хангасан зээлийн эрх рүү нь буцаан шилжүүлнэ.

CANDY ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЮУЛГҮЙН ЗӨВЛӨМЖҮҮД

Харилцагч Та мэдээллийн аюулгүй байдлаа хангахын тулд нэн түрүүнд аппликейшн болон вэб хуудсанд нэвтрэх нэр, нууц үгийн нууцлалыг маш сайн хангах нь зүйтэй. Үүний тулд дараах зөвлөмжүүдтэй танилцана уу.
  • Candy pay апликейшн болон www.candy.mn, www.mobicom.mn вэб хуудсаар нэвтрэх утасны дугаар, имэйл хаяг, нэвтрэх нууц үгийг өөрийн ашиглаж буй интернэт хөтөч (browser) дээр сануулж орхихгүй байх.
  • Системээс автоматаар үүссэн нууц үгийг солих, тодорхой хугацаанд шинэчилж байх ба Нэвтрэх нууц үгээ:
    • Өөрийн бусад зүйлд ашигладаг нууц үгнээс өөр өөрөөр үүсгэх
    • Тоо, үсэг, тэмдэгт зэргээс бүрдсэн байдлаар үүсгэх
  • Нэвтрэх нэр болон нууц үгийг гар утас, төхөөрөмжийн аль нэг тэмдэглэлийн хэсэгт бичиж үлдээхгүй байх.
  • Утсаар болон имэйлээр нууц үгийг тань хэн нэгэн асуусан тохиолдолд хэлэхгүй байх
  • Вэб болон апликейшнээр нэвтрэн мэдээлэл, үйлчилгээ авч дууссаны дараа Гарах товчийг заавал дарж системийг бүрэн хаах
  • Өөрийн гар утсаа бусдад ашиглуулахгүй байх, хэрэв ашиглуулах бол мессэж, мессенжер, апликейшн гэх мэт Candy цахим мөнгөний гүйлгээ, үйлчилгээ авч болох функцийг түгжих.
Харилцагч Та мэдээллийн аюулгүй байдлаа хангахын тулд нэн түрүүнд аппликейшн болон вэб хуудсанд нэвтрэх нэр, нууц үгийн нууцлалыг маш сайн хангах нь зүйтэй. Үүний тулд дараах зөвлөмжүүдтэй танилцана уу.
  • Утасны үйлдлийн систем болон суулгасан аппликэйшныг цаг тухайд нь шинэчлэх, апликейшныг баталгаатай эх сурвалжаас татаж суулгах, гар утас болон аппликэйшны үйлчилгээ үзүүлэгчийн зөвлөсөн өөрчлөлтийг хийх.
  • Нэвтрэх нэр болон нууц үгийг гар утас, төхөөрөмжийн аль нэг тэмдэглэлийн хэсэгт бичиж үлдээхгүй байх.
  • Утсаар болон имэйлээр нууц үгийг тань хэн нэгэн асуусан тохиолдолд хэлэхгүй байх
  • Вэб болон апликейшнээр нэвтрэн мэдээлэл, үйлчилгээ авч дууссаны дараа Гарах товчийг заавал дарж системийг бүрэн хаах
  • Өөрийн гар утсаа бусдад ашиглуулахгүй байх, хэрэв ашиглуулах бол мессэж, мессенжер, апликейшн гэх мэт Candy цахим мөнгөний гүйлгээ, үйлчилгээ авч болох функцийг түгжих.

CANDY ХАМТЫН АЖИЛЛЛАГАА

Хэрэглэгчийн хувьд дансан дахь цахим мөнгөө захиран зарцуулах ерөнхий суваг гэдэг утгаараа бид хэрэглэгчдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран төлбөр тооцоогоо гүйцэтгэх боломжийг олгохоор хичээн ажилладаг билээ.
Сandy - тэй хамтран ажиллах гэж буй таньд энэ өдрийн мэнд хүргэе.Бизнесийн байгууллагууд хэрэглэгчээ урамшуулах, төлбөр тооцоогоо хялбарчлах зорилгоор candy системд нэгдэж бидэнтэй хамтарч ажиллах, мөн түүнчлэн Online shop-оор дамжуулан бараа бүтээгдэхүүнээ, сурталчлах, борлуулах боломжтой. Танай байгууллага Сandy-д нэгдсэнээр, борлуулалтын систем (Кассын програм, Онлайн шоп)-ээ candy системтэй холбосноор дараах давуу талууд үүснэ.
  • Сandy – гийн 1,2 сая хэрэглэгчийг өөртөө татах
  • Бэлэн бус төлбөрийн цоо шинэ нэмэлт суваг бий болох
  • Лояалти урамшуулалтай холбоотой зардлаа хэмнэх (Candy бэлэглэх, бараа бүтээгдэхүүнээ candy – гээр хөнгөлөх г.м)
  • Онлайн шопоор дамжуулан (candy.mn) бүтээгдэхүүнээ борлуулах

CANDY ЦУГЛУУЛАХ, ЗАРЦУУЛАХ, ҮЛДЭГДЭЛ БОЛОН ХУУЛГА ШАЛГАХ

  • Цахим мөнгөн гуйвуулга, төлбөр тооцооны хялбар, төгс шийдэл
  • 24/7 цагийн турш хаанаас ч, хэзээ ч ашиглах боломжтой
  • Урамшуулал хүртэх боломж бүхий нэгдсэн систем
  • Барьцаагүй, бага хүүтэй зээлийн үйлчилгээний нэмэлт боломж
Бид өдөр тутмын амьдралдаа санхүүгийн үйлчилгээг зогсолтгүй ашигладаг болсон байна. Candy цахим экосистем бүрдүүлснээр хэрэглэгчид дэвшилтэт технологиор түргэн шуурхай мөнгөн шилжүүлэг хийхээс гадна экосистем дотроо маш хямд шимтгэлтэйгээр буюу 10 төгрөгийн шимтгэлтэйгээр шилжүүлэг хийх боломжтой юм. Энэ нь хэрэглэгчдэд учирч буй шимтгэлийн дарамтыг 3-10 дахин багасгана. Candy үйлчилгээнд 555 дугаар On гэсэн мессэж бичин шинээр бүртгүүлсэн хэрэглэгч 100 Candy цуглуулдаг. Бид өдөр тутмын амьдралдаа санхүүгийн үйлчилгээг зогсолтгүй ашигладаг болсон байна. Candy цахим экосистем бүрдүүлснээр хэрэглэгчид дэвшилтэт технологиор түргэн шуурхай мөнгөн шилжүүлэг хийхээс гадна экосистем дотроо маш хямд шимтгэлтэйгээр буюу 10 төгрөгийн шимтгэлтэйгээр шилжүүлэг хийх боломжтой юм. Энэ нь хэрэглэгчдэд учирч буй шимтгэлийн дарамтыг 3-10 дахин багасгана.

CANDY ЗАРЦУУЛАХ

  • Цахим мөнгөн гуйвуулга, төлбөр тооцооны хялбар, төгс шийдэл
  • 24/7 цагийн турш хаанаас ч, хэзээ ч ашиглах боломжтой
  • Урамшуулал хүртэх боломж бүхий нэгдсэн систем
  • Барьцаагүй, бага хүүтэй зээлийн үйлчилгээний нэмэлт боломж

CANDY ҮЛДЭГДЭЛ, ХУУЛГА БОЛОН ТӨЛБӨРИЙН ТҮҮХ ШАЛГАХ

  • Цахим мөнгөн гуйвуулга, төлбөр тооцооны хялбар, төгс шийдэл
  • 24/7 цагийн турш хаанаас ч, хэзээ ч ашиглах боломжтой
  • Урамшуулал хүртэх боломж бүхий нэгдсэн систем
  • Барьцаагүй, бага хүүтэй зээлийн үйлчилгээний нэмэлт боломж

CANDY PAY APPLICATION