KidsUs хүүхдийн хувцасны дэлгүүр

"Kids Us" хүүхдийн хувцасны дэлгүүр нь 2007 онд анх Metro Mall худалдааны төвд үйл ажиллагаа эхлэж анхныхаа дэлгүүрийг нээж байсан.
Манай хүүхдийн дэлгүүр нь Annil брэндийн хүүхдийн хувцас, Dollor dog брэндийн хүүхдийн гуталны албан ёсны борлуулагч бөгөөд мөн Хятадын нэр хүнд бүхий зарим хүүхдийн хувцасны компанитай байнгын харилцаа холбоотой ажиллаж бараа татан авалт хийдэг.
Дэлгүүрийн үйл ажиллагаа жил ирэх тутам өргөжиж одоо Metro Mall, Maks Mall, Улаанбаатар Их Дэлгүүр, UB mart дэлгүүр, Номин Их Дэлгүүр зэрэг Улаанбаатар хотын хамгийн нэр хүнд бүхий томоохон худалдаа үйлчилгээний төвүүдэд нийт 5 салбар дэлгүүр ажиллаж байна. Мөн 2015 оны эхний улиралд багтаан Улаанбаатар Их Дэлгүүр болон Улаанбаатар хотын хамгийн өндөр зэрэглэлийн орон сууцны хороолол Маршал хотхонд 6, 7 дахь шинэ салбараа нээхээр ажиллаж байна.
Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж олон улсын хүүхдийн хувцасны брэндүүдийг Монголын хэрэглэгчдэд хүргэх зорилттой ажиллаж байна.
Үйлчлүүлэгчид, хамтран ажиллагч түншүүдийнхээ итгэл найдварыг хадгалж, үйлчилгээ, үйл ажиллагаагаа илүү өндөр түвшинд хүргэх болно.
Та бүхнийг "Kids Us" дэлгүүрээр үйлчлүүлж, хамтран ажиллахыг хүсье.