Петровис

“Петро Стар” ХХК-ийн “Петромарт” мини маркетын товч танилцуулга “Петро Стар” ХХК-ийн ШТС-уудын дэргэдэх “Петромарт”мини маркет нь үйл ажиллагаагаа явуулж эхлээд даруй 5 жил болж байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод нийт 13 минимаркет 24 цагийн турш хэрэглэгчдэд үйлчилж байна. Манайх мини маркетуудаараа доорх нэр төрлийн барааг борлуулдаг. Mobil брэндийн бүх төрлийн тос, тосолгооны материал /ТТМ/ High Gear, ABRO, Wurth, Kangaroo брэндийн автохимийн бараа Автомашины аксессуарууд MAX, VIC тосны шүүр, агаар шүүгч, Trestor наклад, Narva гэрэл гэх мэт жижиг оврын сэлбэг Үүрэн телефоны болон олон улсын ярианы карт Ус, ундаа Чихэр, печень Тамхи, бохь Лаазалсан бүтээгдэхүүн Анхан шатны эмнэлгийн болон ариун цэврийн тусламжийн бараа Аяны хэрэгсэл* Тоглоом, бэлэг дурсгалын зүйлс* Бичиг хэрэгсэл* ( * ) тэмдэглэгээтэй нэр төрлийн барааг тухайн мини маркетын байрлал, онцлогоос хамаарч, мөн улирлын чанартайгаар нийлүүлдэг. Дээрх нэр төрлөөс ТТМ, автохимийн бараа, ярианы карт, ус ундаа, тамхи нь нийт борлуулалтын 85-90%-ийг эзэлдэг. Бүр нарийвчилбал, зөвхөн ТТМ, утасны ярианы картын борлуулалт нийт борлуулалтын 60-65%-ийг эзэлж байна. Гэтэл эдгээр нэр төрлийн бараа нь хамгийн бага ашиг өгдөг нэр төрөл, тэр дундаа ярианы карт дөнгөж 3%-ийн ашиг өгдөг нь бусад нэр төрлийн барааны борлуулалтын үнийг зах зээл дээрх үнээс харьцангуй өндөрт барихад хүргэдэг.