Modern Nomads сүлжээ ресторан

Номадсын Сүлжээний Хаан гэр ХХК нь Монгол үндэсний уламжлалт хоолыг орчин үеийн технологиор бэлтгэн боловсруулан гадаад дотоодын зочдод монгол орны соёлын үнэт уламжлал, нүүдэлчин монголчуудын хоолны уламжлал, хэв маяг, амт, хийх урлагийг мэдрүүлэн, дэлгэн таниулах зорилгоор “Modern Nomads” монгол хоолны рестораныг 2003 онд анхлан нээн ажиллуулж үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.

Түүнээс нэг жилийн дараа Nomad Legends Монгол клуб, City Nomads буфей рестораныг нээж улмаар 2005 онд Америкийн стандартыг бүрэн эрхтэйгээр хэрэгжүүлэх франчайз ресторан bd’s mongolian barbeque болон Детройт Америк Барыг нээн ажиллуулж рестораны бизнест олон талт үйл ажиллагаа явуулж буй компаниудын нэг билээ.

Ийнхүү Номадсын Сүлжээ Ресторануудын үндэс суурь болсон Modern Nomads ресторан Монголчууд болон гадаадын зочин гийчин, жуулчдын үйлчлүүлэх, очих дуртай ресторан болж бид сүлжээг өргөжүүлэхээр 2006 онд Modern Nomads рестораны 2 дахь салбарыг Улаанбаатар хотод нээж мөн түүнчлэн Орос, Славян үндэстний Славянский базар ресторан, сонгодог европ зэрэглэлийн ZING рестораныг нээсэн. Бид Орос, Европ хоолны хоолны ресторан нээснээр монголын болон гадны зочид тухайн улс үндэстний хоолыг монголд зооглох боломжийг олгож байгаадаа баяртай байгаа билээ.

Орон нутгийн хэрэглэгчиддээ номадсын сүлжээ ресторануудын хоол, үйлчилгээг хүргэх үүднээс Дархан хотод болон Сэлэнгэ аймгийн Зүүн Хараа хотуудад Modern Nomads рестораны салбараа нээн амжилттай ажиллуулж байна.
Цаашид Эрдэнэт хотод болон бусад орон нутагт салбараа өргөтгөн ажиллуулах зорилго тавин ажиллаж байна.
Бид Монголдоо төдийгүй ОХУ-ын Улаан-Үд хотноо Modern Nomads Монгол хоолны ресторан, Happy Land түргэн хоолны ресторан, Silk Road Coffee Shop, Айриш паб -Irish Pub, болон Эрхүү хотноо “Кочевник” монгол хоолны ресторануудыг нээн ажиллуулж байгаа бөгөөд буриад, орос гүрний зочдын таашаалыг хүртсэн ресторанууд болж чадлаа.