Round Table Pizza

Round Table Pizza-ийн үүсгэн байгуулагч William R. Larson нь 1959 онд өөрийнхөө анхны ресторанаа Калифорнийн Менло Паркад байгуулж байсан түүхтэй. Тэрээр гэр бүлийн амарч тухлах, олон нийтийн уур амьсгалыг мэдрэх, гайхалтай пиццаны амтыг мэдрэх тэр л газрыг бий болгохыг хүсэж байв. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар Round Table Pizza-ийн 700 гаруй ресторан амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Ази тивээс хамгийн анх Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо үүд хаалгаа нээсэн билээ. Round Table Pizza-ийн хамт олон бид та бүхэнд шинэлэг амт, шинэхэн орц бүхий бүтээгдэхүүнүүдээ хүргэж байгаадаа туйлын баяртай байна.