Азхур ХХК

Байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь ном, хэвлэмэл бүтээгдэхүүнийг эрхлэн гаргах, худалдан борлуулах, зуучлан борлуулах гэсэн чиглэлтэй бөгөөд хэвлэлийн зах зээлийн дараах чиглэлүүдийг амжилттай эрхэлж буй үндэсний үйлдвэрлэгч, оюуны хөрөнгө оруулагч байгууллага юм. БОЛОР СУДАР Хэвлэлийн редакциас түүх, бэлэг дурсгалын, хүүхдийн сургалт, танин мэдэхүйн, нийтийн уран зохиол, зөвлөмж гарын авлага гэх мэт олон нэр төрлийн ном, хэвлэмэл бүтээгдэхүүнийг эрхлэн гаргаж, нийтийн хүртээл болгох, худалдаалах Харилцагчид, хамтран ажиллагч хэвлэлийн байгууллагууд, нэрт зохиолчид, хувь хүмүүсийн Монголын номын зах зээлд гарч буй шинэ болон эрэлттэй ном, зохиол, бүтээлүүдийг салбар дэлгүүр, онлайн үйлчилгээгээр худалдан борлуулах Бүх төрлийн бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг захиалгаар нийлүүлэх, нэмэлт үйлчилгээ-бичилт, лого эмблем хэвлэх, зураг буулгах зэрэг үйлчилгээг байгууллага, хамт олны захиалгаар хийж гүйцэтгэх ЕБС-ийн сурах бичгийг БСШУЯамтай хамтран албан ёсоор эрхлэн гаргах, зах зээлд нийлүүлэх Монгол төрөлх эх хэл дээр үйлдвэрлэгдсэн тэмдэглэл дэвтэрийг өргөн нэр төрлөөр эрхлэн гаргах, худалдаалах ЕБС-ийн сурагч дэвтэрийг дотоодын хэрэгцээ шаардлагыг хангахуйц түвшинд эрхлэн гаргах, худалдаалах, Бүх төрлийн оффисын болон сургалтын бичиг хэрэгслийн бүтээгдэхүүний захиалга авч нийлүүлэх, худалдаалах, зуучлан борлуулах Санхүүгийн баримт, маягт үйлдвэрлэх, худалдаалах Төрөл бүрийн ханын болон ширээний хуанлийг цаг үе, улирлын эрэлт хэрэгцээний дагуу эрхлэн гаргах, худалдаалах Орос, Англи, Хятад гэх мэт гадаад хэл дээрх ном, сурах бичгүүдийг импортоор авч зах зээлд нийлүүлэх гэсэн үйлчилгээнүүдийг хэрэглэгчдэд хүргэж байна.