Цэнхэр Гүзээлзгэнэ ХХК

"Цэнхэр Гүзээлзгэнэ ХХК нь 2009 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. АНУ-ын DC Comics, Dark Horse Comics, Yen Press, Nickelodeon, Campfire, Cartoon Network зэрэг компаниудтай хамтран ажилладаг бөгөөд өдийг хүртэлх хугацаанд хүүхдүүдийн сайн мэдэх Бэтмэн, Супермэн, Бүрэнхий, Шөнийн сургууль, Аватар гэх мэт 60 гаруй комик, мангаг албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргаад байна. Бид олон улсын зах зээл дээр танигдсан шилдэг бүтээлүүдийг хүүхэд залуучууддаа төрөлх хэлээрээ, цаг алдалгүй унших боломж олгохоор зорин ажиллаж байна.
2015 онд бид алдарт Дисней компанийн зурагт үлгэрийн номуудыг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүүхэд багачууддаа хүргэхээр ажиллаж байна.