Dinosaurs museum

Үлэг гүрвэлийн төв музей нь Засгийн Газрын 2013 оны 11 дүгээр тогтоолоор байгуулагдан “Би гэртээ ирлээ”, “Т.Батаар Дарханд”, “Т.батаар ба сор үзмэрүүд” “Үлэг гүрвэлийн мөрөөр” нэртэй үзэсгэлэнгүүдийг нийтэд дэглэн үзүүлснээр 2013 оны 06 сараас 2014 оны 5 сар хүртэл 462 653 хэрэглэгчдэд үйлчилсэн байна. “Үлэг гүрвэлийн мөрөөр” үзэсгэлэн Үзэсгэлэн нь үзүүллэгийн гол танхим, гэрэл зургийн хэсгээс бүрдэнэ. Үзүүллэгийн гол танхимд Монгол орны нутаг дэвсгэрт хэдэн зуун сая жилийн өмнө амьдарч байсан олон төрөл, зүйлийн үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудаас гадна эртний яст мэлхийн олдворуудыг олон нийтэд энгийн, ойлгомжтой хэлбэрээр дэглэн үзүүлж байна. Музейн ажилтны дунд зохион байгуулагдаж буй “Бүтээлч аян”ы хүрээнд бяцхан үзэгчиддээ зориулж “Боловсролын булан”, “Өмсдөг үлэг гүрвэл”-ийг үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүллээ. Мөн “Candy shop”-д үлэг гүрвэлийн номнууд хөнгөлөлттэй үнээр худаалагдаж байна. Цаашид бид үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөн шинэчилсэн үзүүллэг дэглэх, музейн бренд үйлчилгээ, бренд бэлэг дурсгалын зүйлийг бүтээх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.