Monos


Монос Групп компани нь 1990 онд анхны эм, гоо сайхны жижиг үйлдвэр “Монос” нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлснээс хойш эдүгээ 24 дэх жилдээ Монгол улсын нийт хүн амыг дэлхийн нэр хүнд бүхий улс орны эмийн пүүсүүдийн эм төдийгүй өөрийн үйлдвэрийн чанарын баталгаатай, найдвартай, хэрэгцээ шаардлагад нийцсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, гоо сайхан, эрүүлмэндийн болон хүнсний бүтээгдэхүүн үйлчилгээгээр ханган ажиллаж байна.

Монос Групп нь өнөөдөр 1200 гаруй ажилтан ажиллагсадтай, 13 охин компанитай, салбартаа тэргүүлэгч томоохон компани болжээ.