Urgoo Cinema

Өргөө кино театрыг анх 1987 онд ЗХУ-ын Моспроект компаний захиалгаар зураг төслыг гүйцэтгэж, 1988-1989 онуудад ЗХУ-ын барилгачид барьж 2 танхимтай кино театрыг ашиглалтанд оруулж байсан.

1998 оноос “Нью Тур Сафарис” ХХК-ний эзэмшилд үйл ажиллагаагаа явуулж ирсэн ба өнөөгийн зах зээлийн хэрэгцээ шаардлагаар дэлхийн жишигт нийцсэн кино театр болгох их засварын ажил 2007 оноос хийгдэж 4.5 тэрбум төгрөгийн өртөгтэй их бүтээн байгуулалтын төслийн ажил хэрэгжиж дуусаад 2009 оны 04-р сарын 17-нд дахин шинэчилэгдсэн Өргөө Синема кинотеатр үүдээ нээгээд байна.

Уг төсөл нь АНУ-ын киноны тэргүүлэгч Warner Bros. International Cinema компаний стандарт мэргэжлийн зөвлөгөөгөөр Францын AND дизайны компанийн зургаар, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалтаар хийгдэж дэлхийн стандартад нийцсэн кино театр болж чадсан. Кино театрын тоног төхөөрөмжийг дэлхийд найдвартай үйлчилгээ, чанараараа танигдсан KINOTON, JBL, HARKNESS зэрэг компаниудын дуу дүрсний хамгийн шинэлэг тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Театрийн нүүрэн талд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн шилэн фасад суурилуулсан ба дотоод орчин бүрэн шинэчлэгдэж кино театрийн 1 болон 2-р танхим 180 стандарт, 3-р танхим 267 стандарт, 36 VIP ангилалын суудал, 4-р танхим 138 стандарт, 20 VIP ангилалын суудалтай мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан кино үзэх тусгай талбай болон ариун цэврийн өрөө зэргийг багтааснаараа бас нэгэн давуу талтай болсон юм.