Unigas

ЮНИГАЗ” ХХК-ийн товч танилцуулга

“ЮниГаз” ХХК нь Монголын зах зээлд шингэрүүлсэн нефтийн хийн салбарын хөгжүүлэх, тэр дундаа авто тээврийн салбарт шингэрүүлсэн нефтийн хийг нэвтрүүлэх зорилгоор зарласан нээлттэй тендерт шалгарч, 2004 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр үүсэн байгуулагдаж, 2005 оны 9 дүгээр сараас эхлэн автомашиныг хийгээр цэнэглэж, олон нийтэд үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн.

 

“ЮНИГАЗ” ХХК-ийн давуу талууд


  • Мэргэжлийн өндөр ур чадвар, туршлагатай инженер техникийн баг хамт олонтой;

  • ОХУ-аас Европын стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг, чанартай хийн түлшийг импортлон зах зээл дээр нийлүүлдэг;

  • Аюулгүй ажиллагааг эрхэм болгож, Япон, Солонгос, Европын орнуудын тоног төхөөрөмжөөр хий хангамжийн угсралт суурилуулалтын ажлыг Япон технологийн дагуу чанарын өндөр түвшинд хийдэг;

  • Байгуулагдсан цагаасаа хойш нийт 1,000 гаруй автомашинд тус бүр нь 400-600 ам.долларын өртөгтэй автогазын төхөөрөмжийг үнэ төлбөргүй суурилуулсан;

 

Үйл ажиллагааны чиглэлүүд


  • Шингэрүүлсэн нефтийн хийн импорт борлуулалт;

  • Тээврийн хэрэгсэлд шингэрүүлсэн нефтийн хийг түгээх;

  • Тээврийн хэрэгсэлд автогазын нэмэлт тоног төхөөрөмж суурилуулах;

  • Автогазын төхөөрөмж бүхий тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдаа;

  • Нийтийн хоолны салбарт хийн түлшний шугам хоолойн угсралт холболтыг хийх, хийн түлш түгээх;

  • Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад хийн түлшийг түгээх, хангах;