Миний сүлжээ дэлгүүр

Монгол улсын ууган сүлжээ болох МИНИИ сүлжээ нь 1992 онд үүсгэн байгуулагдсан. 1995 онд анхны дэлгүүрийг байгуулсан. Монголд анх удаа өөрөө өөртөө үйлчлэх супермаркетын сүлжээг 2000 онд амжилттай нээсэн. Олон улсын стандартад нийцүүлсэн анхны захыг 2002 онд нээсэн.     Жижиглэн худалдааны салбарт 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж Хайпармаркет, зах, супермаркет, хөрш форматын 20 салбар Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын хамгийн анхны олон улсын стандартын шаардлагад нийцсэн хүнсний сүлжээний үйл ажиллагаагаа эхэлсэн Минии сүлжээ нь одоогоор нийт 35,000м2 талбайд үйл ажиллагаа явуулж, өдөрт 30,000 орчим, сардаа давхардсан тоогоор 1,000,000 орчим худалдан авагчдад 20 салбаруудаараа үйлчилж байна. Жижиглэн худалдааны сүлжээний мэдээллийн нэгдсэн удирлагын цогц систем болох “Байгууллагын Нөөц Төлөвлөлтийн Систем ” программ бүтээж, өөрийн үйл ажиллагаандаа 100% нэвтрүүлж, өнөөг хүртэл улам сайжруулан боловсронгуй болгон ашиглаж байна.     Дэлхийн хөгжилтэй жижиглэнгийн сүлжээ компаниудад хэрэглэгддэг “КАТЕГОРИ МЕНЕЖМЕНТ”-ийг нэвтрүүлснээр

• Монголын анхны олон улсын стандартын шаардлагад нийцсэн бараа бүртгэлийг хийдэг.

• Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Солонгос, Голланд, Польш, Бельги орнуудаас ойролцоогоор 360 орчим нэр төрлийн жимс, жимсгэнэ, навчит, нарийн ногоо, хүнсний ногоог импортлон худалдан авагчдад шинэхэн, чанартайгаар хүргэдэг.

• Үхэр, хонь, ямаа, адуу, тэмээ, дайвар бүтээгдэхүүн, гахай, тахианы махыг ангилсан болон уламжлалт аргаар шинэхэн, чанартайгаар худалдаалдаг.

• Өдөр бүрийн БИЗНЕС ЦАГ буюу 08:00-12:00 цагийн хооронд бүх барааг бөөний үнээр худалдаалдаг.