Jet Shcool of English


Бид 1995 онд үүсгэн байгуулагч Ц.Чинзориг, А.Сүхбат нарын бүрэлдэхүүнтэй англи хэлний сургалтаа эхлүүлж байсан бол өдгөө 50 гаруй багш ажилтантайгаар амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй  монголын томоохон төвүүдийн нэг юм.

20 жилийн хугацаанд бид англи хэлний сургалтын чанарыг дэлхийн стандартад хүргэх, орчин үеийн англи хэл заах шилдэг аргыг байнга нэвтрүүлэн шинэчлэх зорилготой ажилласаар ирсэн бөгөөд үүгээрээ 60.000 гаруй хүмүүст англи хэлний академик боловсролоо дээшлүүлэхэд нь өөрсдийн хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.

Бид жил бүр сургалтын хөтөлбөртөө шинэчлэлт сайжруулалтыг хийж дэлхийн түвшний сургалтын технологи, арга барилаар жил бүр сайжруулж ирсэн ба "ENGLISH UPDATE" нэрийн дор:


  • 2000 онд Нampstead сургуультай хамтран GATES-2000 сургалтын хөтөлбөрийг боловсруулан нэвтрүүлэв.

  • 2011-2012 онд Кaleidoscope хөтөлбөрийг Английн "Hampstead School of English" сургуультай хамтран амжилттай хэрэгжүүлсэн.

  • "ENGLISH UPDATE 2013" хүрээнд сургалтын хөтөлбөртөө 100 жилийн түүхтэй Кембриджийн их сургуулийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн.

  • "ENGLISH UPDATE 2014" хүрээнд Бизнесийн англи  хэлний хөтөлбөрийг нэвтрүүлсэн.

  • "ENGLISH UPDATE 2015" хүрээнд дүрмэнд суурилан 100% англи хэл дээр унших, сонсох, ярих, бичих чадварыг хөгжүүлэх шинэчлэгдсэн GEP хөтөлбөрийг та бүхэндээ санал болгож байна.