Соларстар ХХК

“CОЛАРСТАР” ХХК нь 2000 оноос гар утас, сэлбэгийн худалдаа, засварын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлэн 10 гаруй жилийн туршлага болон БНХАУ, Хонг-Конг, Солонгос, АНЭ болон Герман улсуудад байх өөрийн төлөөлөгчөөр дамжуулан Эх орныхоо зах зээлд Дэлхийд тэргүүлэгч брэндийн гар утас, төхөөрөмж, сэлбэгийг нийлүүлж засвар үйлчилгээг үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд бид Мобиком, Оюутолгой, Хас банк, Худалдаа Хөгжлийн банк, Юнител, Голомт банк зэрэг Монголын томоохон аж нэгжүүдтэй хамтран ажиллаж байна.
Бид салбартаа өргөжин тэлсээр 2013 оны 4-р сараас эхэлж Самсунг компаниас гар утасны Монгол улс дахь албан ёсны бөөний худалдааны эрх авсаны дагуу Европ стандартаар үйлдвэрлэгдсэн Самсунг брэндийн бүх төрлийн гар утас, таблет, дагалдах хэрэгслийг 1 жилийн баталгаат хугацаатайгаар Монголын зах зээлд нийлүүлж эхлээд байна. Хэрэглэгчдийн хувьд Самсунг гар утсыг албан ёсоор баталгаатай, хямд үнээр дэлхийн нийтдээ хөл нийлүүлэн нэгэн зэрэг хүлээн авч хэрэглэх боломжийг бүрдүүлж байна.