AZ MALL


ЭРХЭМ ЗОРИЛГО: Хямд үнэ, чанартай бүтээгдэхүүн, соёлтой  үйлчилгээ, эрхэм таны сэтгэл ханамж

БИДНИЙ УРИА: Таны хүүхдийн баяр баясгалан бидний амжилтын нэрийн хуудас

АЛСЫН ХАРАА:  Хүүхдэд зориулагдсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээр Монголын зах зээлд тэргүүлэгч болох

ҮНЭТ ЗҮЙЛС:


  • Зөв  бүтээн  байгуулалтын  төлөө  бизнесийн  олон  талт  харилцаанд  хуулийн  дагуу, өндөр ёс суртахуунтай оролцох.

  • УХААЛАГ БАЙДАЛ: Зах зээлийн хэрэгцээ, хандлагыг урьдчилан нарийн судалж, шилдэг технологийн тусламжтайгаар  ажил  үйлчилгээг  явуулж,  улс,  иргэний  чадамжийг  дээшлүүлэхэд  хувь  нэмрээ оруулах.

  • МЭДЛЭГТЭЙ БАЙДАЛ: Ухаалаг шийдлийг хэрэгжүүлэхийн  тулд  ажилтнуудын ур чадварыг  тогтмол дээшлүүлж, чадварлаг ажилтан, багийн ур чадвар, бүтээмжийг шударга үнэлж байх

  • Шийдэл  нь  хамгийн  оновчтой  байж,  шийдвэр  нь  товлосон  хугацаандаа гүйцэтгэгдэж,  компанийн  үнэ  цэнэ,  эрхэм  зорилго  нь  аливаа  үйлийн  үндэс  байж,  алсын  харааг гүйцэлдүүлэхийн төлөө бүгд санаа нэгдэж ажиллах.

  • БЭЛГЭДЭЛ ДҮРС:Хүүхдийн гэнэн цайлган төсөөллийн эцэс төгсгөл нь үл харагдах үлгэрийн оронд түм бум одод дундуур халин дүүлэх өнгө будаг алагласан агаарын бөмбөлөг юунд ч үл баригдан гэрэл гэгээрүү тэмүүлж буйг илэрхийлдэг. Энэ агаарын бөмбөлөг нь үргэлж дээшлэн дэвших , Ягаан өнгө нь нинжин зөөлөн, гэнэн итгэмтгий занг илэрхийлж, цагаан өнгө нь сэвгүй ариун сэтгэлийг бэлгэдэнэ.

Товч танилцуулга:

“Аз”  ХИД нь 2003 оны 4-р сарын 2 нд Улаанбаатар хот,  Баянгол дүүрэг, 3-р хороолол , Алтан төгрөг үйлчилгээний төвд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анх үүсгэн байгуулагдахдаа хүүхдийн хувцас, хэрэглэл, гутал, тоглоом зэрэг бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэн худалдаалдаг байсан.

2004 онд “Аз” ХИД-ийн харъяа “Аз” оёдлын үйлдвэр байгуулагдсан ба өнөөг хүртэл 12 жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

2015 оны 1 сараас” Аз Молл“ болон өргөжиж  Франц, Итали, Солонгос, Польш, Хятад улсаас чанар стандартын шаардлага хангасан брэнд хувцас хэрэглэлийг оруулж ирэн худалдаалахаас гадна хүүхдэд зориулсан ресторан, тоглоомын төвийг нээн 79 үндсэн ажилтан, 30 орчим туслах цагийн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Азрийч компаний давуу тал:


  • AZ MALL-худалдааны төвийн нэг давуу тал нь ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллаж гүйцэтгэж буй ажилдаа мэргэшин багаар ажиллах чадварыг эзэмшсэнтэй явдал юм.

  • AZ MALL-худалдааны төв үйлчлүүлэгчидийнхээ эрэлт хэрэгцээ цаг үеийг мэдэрч хямдрал, бонус зарлах, үзэсгэлэн худалдаа, агуулах чөлөөлөх хямдралтай худалдааг тогтмол зохион байгуулдаг. Тасралтгүй 11 жилийн турш хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүн импортлон худалдаалхаас гадна үйлдвэрлэл явуулж ирсэн.

  • Манай AZ MALL-худалдааны төв давуу тал 0-16 насны хүүхдийн бүх төрлийн гутал, бэлэн хувцас, тоглоом, нярайн хэрэглэл зэрэг хүүдэд хэрэгцээтэй бүхнийг нэг дор төвлөрүүлсэн явдал юм.

Бидний хийсэн томоохон бүтээн байгуулалтаас:


  • “Аз Молл” дэлгүүрийг 2013-2015 оны хооронд бүрэн барьж дуусгасан. Энэхүү дэлгүүр ньчанар стандарт, загвар болоод өнгө үзэмж, дотор тохижилтоороо дэлхийн чанар стандартыг хангасанМонголдоо анхдагч хүүхдэд зориулагдсан цогц худалдаа үйлчилгээний төв боллоо.

  • “Аз” оёдлын үйлдвэрийг 2004 онд байгуулсан. Энэхүү оёдлын үйлдвэр нь ХУД-ын нутаг дэвсгэрт байрладаг, 3400 мкв талбай бүхий газартай, 12 айлын дотуур байр, агуулах, /эсгүүр болон оёдлын цех / үйлдвэрийн гэсэн 3 барилгаас бүрдэнэ.

AZ Land тоглоомын хотхон:


  • Хүүхдийн компьютер тоглоомноос татгалзуулж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт тоглоомоор тоглох сонирхлыг нэмэгдүүлэх ба энэ нь хүүхдийн бие бялдар, сэтгэхүй хөгжүүлэхээс гадна тэсвэр хатуужилтай болоход тустай юм. Иймээс спорт болон IQ тоглоомуудыг түлхүү байршуулсан байна. Үүнд: Боулинг, теннис, гольф, биллярд, шатар, даам, хөгжөөнт тоглоомнууд, чийрэгжүүлэх шат гэх мэт тоглоом багтана.

AZ Family Ресторан:


  • Таны гэр бүл болон өхөөрдөм бяцхан үрсэд тань тохилог, тав тухтай, орчин үеийн цогц шийдэл бүхий бага насны хүүхдэд зориулсан тохижилттой орчинд мэргэжлийн ур чадвартай тогооч нарын амт чанартай хоол, найрсаг дотно үйлчилгээгээр үйлчилж байна.

Манай ресторан нь:


  • 20-100 хүний багтаамжтайХүүхдийн тэмдэглэлт ой, төрсөн өдөр, төгсөлтийн баяр, даахины найр гэх мэт

  • Алаг бяцхан үрсийн тань төрсөн өдөр

  • Үсний найр

  • Үсэглэлийн баяр

  • Хүүхэд багачуудын шинэ жил болон бусад тэмдэглэлт баярын хүлээн авалтыг тус тус зохион байгуулж байна.

     Давуу тал:


  • Монголдоо анхдагч хүүхдийн ресторан

  • Амт чанартай хүүхдийн болон бүх төрлийн хоол

  • Сэтгэл татам, найрсаг, дотно үйлчилгээ

  • Тэмдэглэлт баяр болон хүлээн авалтын урамшуулал / урлагын номер болон алиалагч СТА Л.Нурбулан/