Mongol Soroban

Бидний тухай

”Монгол соробан” сургалтын төв нь 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 5-16 насны хүүхдүүдэд соробангаар нэмэх, хасах, үржүүлэх, хуваах үйлдлийн тоо бодуулах, анзан буюу соробангийн дүрмээр цээжээр бодож сургах сургалтыг Япон стандартын дагуу явуулж байна. Манай төвийн сургалтанд хамрагдан соробангаар тууштай, зөв хичээллэсэн хүүхэд олон оронтой тоог богино хугацаанд цээжээр нэмж, хасч, хувааж, үржүүлж чаддаг болохоос гадна анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж сурна, тоо бодох чадвар нь эрс дээшилж, ой тогтоолт нь сайжирна, тэвчээртэй, тайван дөлгөөн зан чанартай болж, “сууж” сурна.

Манай багш нар

“Монгол соробан” төвд Японы соробангийн чадварын түвшин тогтоох холбооны 1-2 дугаар кюү, 1-2 дугаар дан-гийн шаардлага хангасан багшлах сертификаттай багш нар ажиллаж байна

Манай сургалт

• Ердийн сургалт 7 хоногт 2 удаа 90 минутаар явагдана. Суралцагч 7 хоногийн 2 удаагийн хичээлийн өдөр, цагаа багштайгаа ярьж тохиролцон, ангиа сонгоно.

• Бямба, ням гаригийн анги бий.

• Сурагчдын улирлын амралтын үеэр түргэвчилсэн сургалтыг зохион байгуулдаг.

• 5-6 настнуудыг тусгай хөтөлбөрөөр хичээллүүлнэ

• 6-8 дугаар сард зуны сургалт (7 хоногт 5 удаа) явагдана.

• Шилдэг сурагчид Японд болох сургалт-аялалд хамрагддаг.

Гадаад харилцаа

”Монгол соробан” сургалтын төв нь Японы соробангийн холбоо, Японы соробангийн сургуулиудын холбоо, Китазава жюкү, Яманака скүүл зэрэг сургууль дамжаа, төвүүдтэй байнгын харилцаатай ажиллаж байна.