Soyol Wellness Center

"Соёл" хэмээн эртний уламжлалт уйгаржан монгол бичгээр бичсэн нь дэлхийд ганц Монгол түмний бахархал болсон үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэж үргэлжид өөдөө тэмүүлсэн манлайлагч байхын бэлэгдэл юм.

Бид эрүүл тансаг орчин, найрсаг үйлчилгээ, сэтгэл ханамжийг дээдлэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо их хотын ядаргаа алжаалаа тайлах нөхцөлийг бүрдүүлсэн нийт 9000 м2 талбай бүхий нэгдсэн соёл төвийн үйл ажиллагааг эхлэхэд бэлэн боллоо.

Тус төв нь халуун, хүйтэн усан сан, Турк Хаммам /уурын саун/, хамгийн орчин үеийн Sawo брендийн Cedar /улаан хуш/ модоор хийсэн Финлянд саунаар үйлчилнэ. Эдгээр нь нано технологийн элсэн болон ультра шүүлтүүр бүхий ус цэвэршүүлэгч ариутгагч, кварцан гэрлэн халдваргүйжүүлэлттэй тул үйлчлүүлэгчдийн эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан болно. Эрдэнийн чулуун Ягаан болор, Мана, Гартаам, Хаш, Гималайн давсан өрөөнүүд нь таны ядаргаа стрессийг тайлах тав тухтай орчинг бүрдүүлсэн.