Luxoil center

 2001 онд байгуулагдсан “АВТО ОЙЛ” ХХК нь бүх төрлийн автомашин техникийн тос тосолгооны материал, даацын дугуй, аккумулятор, бүх төрлийн автохими, фильтрийн бөөний худалдаа, автомашины тос солилгоо, засвар үйлчилгээ болон бусад чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг.

“АВТО ОЙЛ” ХХК нь дэлхийн “DELFIN GROUP WORLDWIDE”-ийн Орос дахь төлөөлөл болох АНУ, ОХУ-ын хамтарсан “Delfin Industry (LUXE)”, Германы “SCT MANNOL”, Солонгосын “Hyundai Emsys Inc (KORLUBE)”, “KNR Manufac (DELUXE)”, БНХАУ-ын дугуй үйлдвэрлэлийн шилдэг компани болох “TRIANGLE” групп, Японы “JAYTEC” компаниудын Монгол дахь албан ёсны дистрибьютер.

“LUXOIL” төв нь зочид буудал, ресторан, паб, тосны дэлгүүр болон тосолгоо үйлчилгээний чиглэлээр цогц үйл ажиллагаа явуулдаг. Харин Нарны зам дагуух “LUXE” төв нь бүх төрлийн япон автомашины сэлбэг, тос тосолгооны материалын дэлгүүр болон автомашины бүх төрлийн засвар үйлчилгээ эрхлэн явуулдаг.