ABC World

БИДНИЙ ТУХАЙ

Манай боловсрол мэдээллийн агентлаг нь гадаадын өндөр хөгжилтэй оронд сурч ажиллаж, амьдрах хүсэл мөрөөдөлтэй хүүхэд залуустаа мэргэжлийн зөвлөгөө өгч, хүссэн сургуульдаа амжилттай элсэн суралцахад нь туслах зорилгоор 2013 онд байгуулагдсан юм.

Бидний анх хэрэгжүүлсэн хөтөлбөр бол бүрэн дунд боловсролын сургуулиа төгссөн хүүхэд залуусыг Герман улсын онол практик хосолсон тэтгэлэгтэй тусгай дунд мэргэжлийн сургалтанд шууд элсэн суралцуулах явдал байлаа. Энэ нь бидний бусад мэдээллийн төвөөс ялгарах гол онцлог болсон бөгөөд Монголдоо анхдагч нь болж чадсан билээ.

Үүнээс гадна манай хамт олон эмч, сувилагч нарыг ХБНГУ-д ажилд зуучлах, оюутнуудын мэргэжлээрээ дадлага хийх хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхээс гадна Европын сургалтын стандартад нийцсэн “АВС SprachenZentrum” герман хэл болон англи хэлний төвийг үүсгэн байгуулж, тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид 2014 оноос үйл ажиллагааныхаа цар хүрээг нэмэгдүүлэн зөвхөн Герман төдийгүй бусад өндөр хөгжилтэй АНУ, Австрали, Англи, Канад, Солонгос зэрэг орнуудын их дээд сургууль, мэргэжлийн коллежуудын олон сонирхолтой хөтөлбөрүүдийг та бүхэндээ санал болгож эхлээд байна.

БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ:


  • Мэргэжил сонгох, гадаад сурах талаар зөвлөгөө

  • Сургуулийн элсэлт, бүртгэл

  • Хэлний курсын элсэлт, бүртгэл

  • Визний зөвлөгөө, туслалцаа

  • Аялалын визний зөвлөгөө, үйлчилгээ

  • Аялалын өмнөх зөвлөгөө, мэдээлэл

  • Англи, Герман хэлний орчуулга

  • Аялалын даатгал

  • Герман хэлний сургалт

  • Англи хэлний сургалт