Наран бьюти ворлд “Ив Роше”

Дэлхийн сая сая хэрэглэгчдийн таашаалд нийцсэн цэвэр ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Францын “Ив Роше” компанийн албан ёсны дистрибьютер “Ив Роше“ гоо сайхны төвийг 1996 оны 12-р сарын 18-нд албан ёсоор нээснээр Наран Бьюти Уорлд ХХК үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Европ стандартад нийцсэн гоо сайхны цогц үйлчилгээг үзүүлэх энэхүү салоныг нээснээр Монголын хэрэглэгчдэд байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг танилцуулсан анхны компани болсон юм.
Европ тивд ургамлын гоо сайхныг үндэслэгч хэмээн алдаршсан Ив роше брэнд, Ази тивд ургамлын болон эмчилгээний гоо сайхны үйлчилгээгээрээ нэр нь түгсэн Тайландын THANN брэндийн дээд зэрэглэлийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг Наран Бьюти Уорлд ХХК Монголчууддаа хүргэж байна.