Наран Их дэлгүүр

Наран Трейд ХХК барууны жишигт нийцсэн орчин үеийн Mall хэлбэрийн дэлгүүрийг Монголд нэвтрүүлэхийг зорьж, 1995 онд Наран их дэлгүүрийг байгуулж, Moon land, Gino, Elo, Vogue, Apple, Venus, Tulip, Бөөний гэсэн тасгуудтайгаар үйл ажиллагаа эхлүүлсэн юм. Монголд хамгийн анхны тансаг загвар тохижилттой Наран Их Дэлгүүрийн нээлтийн ёслолд төрийн тэргүүн, ерөнхий сайд, их хурлын дарга, хотын удирдлагууд хүрэлцэн ирж барууны соёлыг харуулсан, өвөрмөц өнгө төрхтэй үйлчилгээ эхлүүлж байгаад талархаж байсан билээ.

Манай компани Gino, Staccato, WMF, Victorinox, Omega, Rado. Tissot, CK,Tag Heuer, Longines, Swatch, Seiko, Swarovski, Delsey, Samsonite зэрэг дэлхийд нэр хүндтэй брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэж байна.