THE COFFEE BEAN AND TEA LEAF

1963 онд The Coffee Bean and Tea Leaf (CBTL) анхны салбараа Калифорн мужийн Лос Анжелос хотод нээсэн. Үүнээс хойш 23 оронд 900 гаруй салбартай Америкийн томоохон франчайзор болж чадсан. Дэлхийн хамгийн шилдэг цай, кофег өөрийн үйлдвэртээ боловсруулан, хэрэглэгчиддээ санал болгодгоороо бид бахархадаг.
Манай кофе шоп мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн бариста нарын урласан хамгийн өргөн сонголттой, чанартай кофе, цай болон тусгай жороор хийж бэлтгэсэн нарийн боов, зууш, халуун хоолоор үйлчилнэ. Бидний санал болгож буй үйлчилгээ та бүхний ажил хэрэгч уулзалт, гэр бүл болоод найз нөхөдтэйгээ тухлан суух бүхий л амьдралын хэв маягт нийцэж чадна.
Хаяг: Барилгачдын талбай № 1, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот