Swarovski - Наран Их дэлгүүр

Дэлхийд алдартай Австрийн брэнд болох Swarovski нь анх 2006 оны 12 сарын 14-нд Наран Плаза худалдаа үйлчилгээний төвд нээгдсэн нь Сваровскийн нэрийн дэлгүүр нээж амжаагүй цөөн орнуудын тоог нэгээр хассан юм.
Хэдийгээр нээгдээд удаагүй байгаа ч монголын хэрэгчлэгчдийнхээ танил болоод зогсохгүй нэлээдгүй тооны байнгын үйлчлүүлэгч хэрэгчлэгчидтэй болсон байна. Манай дэлгүүрээр ороод гарсан хэний ч нүд баясан сэтгэл сэргээм урлагын бүтээлүүдийг харах төдийгүй дэлгүүрийн дотоод засал, чимэглэл, гэрэл будагын гайхалтай хослол бүрдсэн орчин таныг угтан авах болно.