Oliver Weber брэнд

Шүрэн Цох ХХК 2012 оноос WESTA GmbH компанитай гэрээ байгуулан "Oliver Weber Collection", "Life" болон "Steel" брэндүүдийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж байна. Oliver Weber Collection нь Swarovski® Elements агуулсан үнэт эдлэл болон бусад дагалдах хэрэгслүүдийн брэнд юм. Үйлдвэрлэгч нь Австри улсын WESTA GmbH компани бөгөөд бүтээгдэхүүнээ өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй оронд борлуулж байна. Компанийн төв оффис Австри улсын Иннсбрук хотын ойролцоо Милс хотод байрладаг бөгөөд энэ хотоос холгүй Swarovski брэндийн төв оффис болон үйлдвэр байрладаг болно. WESTA GmbH Компани үнэт эдлэлийн шинэ дэвшилтэт коллекцуудыг хөгжүүлэхээр зорилго тавин ажиллаж байна. Компани үүсгэн байгуулагдснаас хойш 10 жилийн дотор "Oliver Weber Collection", "Life" болон "Steel" гэсэн 3 өөр брэндийг хөгжүүлэн олон улсын зах зээл дээр амжилттай таниулж чадсан бөгөөд эдгээр брэндүүдийг чанар ба загварын төгс байдлын философи холбож байдаг юм. Эдгээр брэндийн коллекцууд нь компанийн үүсгэн байгуулагч Oliver Weber-ийн нэрээр нэрлэгдээд зогсохгүй мөн түүний философийг илэрхийлж байдаг онцлогтой. Oliver Weber-ийн удирдлаган доор олон улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн маш том баг төрөл бүрийн коллекцуудын загвар зохион бүтээх ажлыг гүйцэтгэж байдаг.

Oliver Weber гэдэг бол Swarovski® Elements агуулсан үзэсгэлэнтэй гоёл чимэглэлүүд болон гайхамшигтай дагалдах хэрэгслүүд юм. Мөнгөөр хийсэн үү гангаар хийсэн үү, гоёл чимэглэл үү цаг уу гэдгээсээ үл хамааран бүх бүтээгдэхүүнүүд гайхалтай содон загвар, өндөр чанартай материал, хамгийн орчин үеийн үйлдвэрлэлийн арга гэсэн гурван шинжийг агуулж байдаг. Oliver Weber-ийн бүтээгдэхүүнүүдийг маш хичээнгүй, нямбай үйлдвэрлэдэг нь олон жилийн турш өөрийн чанар, өнгө үзэмжээ алддаггүй бүтээгдэхүүн гарах үндэс болдог.

Oliver Weber брэндийн бүтээгдэхүүнүүдийг өндөр чанарын тусгайлан сонгосон түүхий эдээр үйлдвэрлэн чанарын хяналтын нарийн шалгуураар оруулдаг бөгөөд эдгээр бүтээгдэхүүнүүд хоёр жилийн баталгаатай байдаг. Гэхдээ та эдгээр гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнүүд нь усанд норгох, цэвэрлэгээний бодисонд дүрэх, цэвэрлэх болон хатуу биеттэй хавиралдуулах, шүргүүлэх зэрэгт гэмтэж болзошгүй гэдгийг анхаарна уу. Oliver Weber-ийн бүтээгдэхүүнүүд никель агуулдаггүй, харшил үүсгэдэггүй.

"Made with Crystallized Swarovski® Elements" хэмээх олон улсын чанарын гэрчилгээг бүтээгдэхүүнд нь олгосон цөөхөн компанийн нэгэнд WESTA GmbH ордог. Энэхүү гэрчилгээ нь Oliver Weber-ийн гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнүүд зөвхөн Swarovski® Elements-ийн шигтгээ ашигладаг болохын давхар нотолгоо юм. Тэгэхээр эдгээр шигтгээний үйлдвэрлэлийн арга болон чанар мөн бат бөх байдал нь чанарын хяналтын нарийн шалгуур, журмаар шалгагдсан гэдэгт та итгэлтэй байж болно.