Hi-Fi Records

“ХАЙ-ФАЙ РЕКОРДЗ” хөгжмийн сүлжээ дэлгүүр нь анх 1995 онд үүсгэн байгуулагдаж 18 жилийн турш тасралтгүй , тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа ба өнөөдөр монголын уран бүтээлчдийн бүх төрлийн цомгийг албан ёсны эрхтэйгээр худалдаалж, энэ салбартаа тэргүүлэн ажиллаж байна. Бид хуучны шилдэг цомгуудаас эхлээд, хамтлаг дуучдынхаа хамгийн сүүлийн үеийн шинэ бөгөөд шилдэг уран бүтээлийг сонсогч фенүүдэд нь цаг алдалгүйгээр хүргэхийг зорин ажилласаар ирлээ. Одоогийн байдлаар монголын 1500 гаруй хамтлаг дуучидын 2000 гаруй цомог худалдаалагдаж байна. Манай байгууллага нь дан ганц цомог худалдаалаад зогсохгүй хамтлаг дуучдын тоглолтын тасалбарыг худалдаалдаг ба шинэ гарсан цомгийн өдөрлөг зохион байгуулж олон нийтэд таниулан сурталчилдаг билээ. Манай хөгжмийн сүлжээ дэлгүүрүүд нь дэлхийн өндөр хөгжилтэй барууны орнуудын CD, DVD, номын дэлгүүрийн хэв маяг стандартыг монголдоо нэвтрүүлэхийг зорин зориулалтын тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлээр бүрэн хангагдаж, хамгийн сүүлийн үеийн дизайнаар засан тохижуулж, үйлчилүүлэгчдийнхээ тав тухтай таатай орчинг бүрдүүлэн хотын төвдүүдэд үйл ажиллагаагаа явуулж байна.