Botanicus Mongol

Ботаникус дэлгүүр нь Чех улсын Ботаникус брэндийн байгалийн цэвэр ургамлаар бүтээгдсэн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр та бүхэнд танилцуулж байна. Дэлхийн 30 орчим улсад өөрийн брэндийг худалдаалах онцгой эрхийг олгосон бөгөөд Хортус Ботаникус Монгол ХХК нь Монгол дахь мастер франчайзингийн эрхтэй компани юм. Салбар дэлгүүрийг Монгол улсад нээх эрхийг хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, хувь хүнд олгох болно. Бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.
Ботаникус нь химийн бордоо ашиглалгүйгээр өөрийн цэцэрлэгт хүрээлэндээ тарьж ургуулсан олон төрлийн ургамлыг гараар түүж, түүгээрээ ароматерапи (үнэрээр эмчлэхүй) бүтээгдэхүүнийг эртний жор ашиглаж сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүтээдэгээрээ онцлог юм.
Арьс арчилгаа, ванны хэрэглээ болох хөөс, давс, тос, сүү, усны хатуулаг бууруулагч, саван, шүршүүрийн гель, ванны бальзам, шингэн саван зэрэг нь тус брэндийн үндсэн нэрийн бүтээгдэхүүн болж өгдөг.
Мөн үсний арчилгаа болон биеийн тос болох цэвэр ургамлын шампунь, ургамлын тос зэрэг нь та бидний өдөр тутмын хэрэглээ болж өгдөг билээ.
Тансаг хэрэглээ, тааламжтай байдлыг та манайхаас мэдрээрэй.