Хаш Цогцолбор

Манай саун 24 цаг ажилладаг. Иймд та ажил амралтаа зохицуулж манайд 24 цагийн аль ч цагт ирж бүх үйлчилгээг бүрэн авах боломжтой. Та цэвэр тохилог орчинд хуурай Финлянд саунд суухаас гадна эрүүл мэндэд нэн тустай ногоон цайны ханд бүхий халуун ванн, Хөвсгөл нутгийн зэрлэг ганганы хандтай халуун ваннд орж алжаал ядаргаа тайлж болно. Мөн бага насны хүүхдэд зориулагдсан гулгууртай бассейн ч бий. Та 2 давхарт гарч тав тухтай, анир чимээ багатай цэвэр тохилог амралтын 2 зааланд тухлан өөрийн дуртай сувагаа дуртай нэвтрүүлгээ үзэж амарч унтаж ч болно. Мөн эмчилгээний зориолалттай 4 өрөөнд хуурай халуун саун болох ХАШ ЧУЛУУН, БАЙГАЛЫН ДАВС МОДНЫ өрөөнд амрахаас гадна ГАРТААМ, МАНА эрдэнийн чулуун өрөө, сэрүүн ШАВАР МОДНЫ үйсэн өрөөнд ч амрах боломжтой. Үүнээс гадна та бүхэнд зориулсан уламжлал бариа засал, ресторанаар үйлчлүүлж манай 1-р зэргийн тогоочийн хийсэн 3 төрөл салат, зууш, 6 төрлийн 2-р хоолыг ч захиалан идэх боломжтой. Манай тогооч таны хоолыг зөвхөн таньд зориулан 15-20 минутын дотор шууд бэлтгэн хийж өгнө. Та хоолоо хүлээж байх үедээ төрөл бүрийн хүйтэн ундаа, халуун цай, кофегоор үйлчлүүлж болно. Хоол идсэний дараа амттай дессерт болох Орос улсын алдарт Инмаркогийн зайрмагийг ч амтархан идэж болно. Бид үйлчлүүлэгч нараа цэвэр тохилог, анир чимээ багатай тав тухтай орчинд хүлээн авч дээд зэргийн үйлчилгээг үзүүлдэг.