Pearl Dance
Үндсэн нөхцөл

Candy-гээрээ 100% төлбөрөө төлөх боломжтой.

Урамшууллын нөхцөл
Одоогоор ямар нэг урамшуулал байхгүй байна
Бидний тухай

Манай “Pearl dance” компани анх 2009 онд “Pearl dance” сургууль нэртэйгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2015 онд компани болон өргөжиж үйл ажиллагааны хүрээ зөвхөн бүжгийн хичээлээр хязгаарлагдахгүй,  урлагийн боловсролыг бүхий л чиглэлээр олгохыг хичээн ажиллаж байна. Бүжгийн бүх төрлийн, бүх чиглэлийн сургалтуудыг анхлан суралцагч болон, мэргэжлийн бүжигчдэд орж байгаа. Үүнд: йога, сонгодог бүжиг, монгол бүжиг, спорт бүжиг, латин бүжиг, аргентин танго, жазз, модерн бүжгийн анхан шатны суралцагчдын анги хичээллэхээс гадна, мэргэжлийн бүжигчдийн хичээлүүд явагддаг. Мөн, олон улсын болон үндэсний томоохон уралдаан тэмцээнүүдэд бүжигчдээ бэлтгэн оруулж, олон олон амжилтыг цуглуулсаар байгаа билээ. Түүнчлэн бүжгэн жүжгийн чиглэлээр мэргэжлийн өндөр түвшинд дэглэлт хийж, компанийнхаа бүжигчдийн ур чадварыг илүү дээшлүүлсээр байгаа. Мөн хажуудаа бүжгийн хувцасны дэлгүүр ажиллуулдаг билээ.  Хүний нөөцийн хувьд Монголын хамгийн шилдэг бүжиг дэглээч, бүжгийн багш нар ажилладгийн сацуу, Монголын бүжгийн спортын холбоог үүсгэн байгуулагч А.Мөнгөнхуяг, Соёл урлагийн их сургуулийн бүжгийн урлагийн сургуулийн багш, МУСТА С.Гэрэлтуяа нар зөвлөгч багшаар ажиллаж, бүжгийн хичээлүүдийг заадаг. Түүнчлэн Б.Туул\МУСТА\, Д.Сувдмаа, Н.Номин-эрдэнэ, Б.Энхзул, Э.Эрдэнэжаргал, С.Гуа-марал, Ухаанцэцэг, менежер Ж.Намжилмаа зэрэг Монголын бүжгийн урлагийн  шилдгүүд манай бүжгийн сургуульд багшилж хичээллэдэг билээ. Бидний зорилт Бүжгийн урлагийн салбарын хамгийн шилдэг, хамгийн чадварлаг бүжигчдийг бэлтгэх төдийгүй, нийт иргэдийн бүжгийн урлагийн мэдлэгийг дээшлүүлэх юм.  Манай компани 2016 оны 5 сарын 30-нд  “Анхны алхам” нэртэй тайлан тоглолтоо маш амжилттай зохион байгуулсан тус тоглолтод маань манайд суралцаж байсан 160 хүүхэд оролцсон.