Monos Food
Үндсэн нөхцөл

Candy цуглуулах

Урамшууллын нөхцөл

CANDY ЛОГО БҮХИЙ СТИКЕР НААСАН  “ГООЛИНГОО ТУРААХ ЦАЙ”-г худалдан аваад доторх ваучер дээрх стикерийг хусан гарч ирсэн 8 оронтой кодыг 555 руу мессэжээр илгээн 50 CANDY -100’000 CANDY candy цуглуулах боломжтой

Анхаарах зүйлс
  •   Зөвхөн Candy лого бүхий кодтой цайн дотор ваучер байна.
  •   Цай бүрт 1 код байх ба кодыг зөвхөн нэг удаа ашиглах боломжтой.
  •   Managed данстай байгууллагын дугаарын хэрэглэгч оролцох боломжгүй байна.
  •   Ашигласан кодыг дахин ашиглах боломжгүй байна.
candy цуглуулах дэлгэрэнгүй нөхцөл

CANDY ЛОГО БҮХИЙ СТИКЕР НААСАН  “ГООЛИНГОО ТУРААХ ЦАЙ”-г худалдан аваад доторх ваучер дээрх стикерийг хусан гарч ирсэн 8 оронтой кодыг 555 руу мессэжээр илгээн 50 CANDY -100’000 CANDY candy цуглуулах боломжтой

Бидний тухай

Монос Хүнс ХХК нь эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй хүнсний болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2011 онд байгуулагдсан. Тус компани нь үйлдвэрлэлийн үндсэн гурван нэгж, чанарын хяналт, судалгаа шинжилгээ, маркетинг борлуулалт, санхүү аж ахуй гэсэн нэгж хэсгүүдээс бүрдэн амжилттай ажиллаж байна.

Монос Хүнс компани нь байгалийн гаралтай түүхий эдийг ашиглан эрүүл мэндийг дэмжсэн хүнсний болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч компани гэдгээрээ онцлогтой юм.

Импортыг орлох эрүүл мэндийн ундаанууд болон байгалийн цэвэр жимс жимсгэнээс бэлтгэсэн ундаанууд үйлдвэрлэх зорилготойгоор ургамлын гаралтай эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй “Цэнэг” брэндийн 10 нэр төрлийн эрүүл мэндийн ундаа, Монгол орныхоо хөрсөнд ургадаг эмийн ургамлаар хийсэн “Энхжин” эрүүл мэндийн 15 нэр төрлийн цуврал цайнууд, өөрсдийн тарьж ургуулсан чацаргана жимсээр “Хаан жимс” брэндийн аньс, чацарганы өтгөрүүлсэн шүүс болон шууд уух ундаа, цэвэр тос, үрийн тос, Экос брэндийн зөөлөн ус гэх мэт 50 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж байна.

2016 оноос эхлэн аньс, нэрс, чацаргана жимстэй уусдаг цайг шинээр зах зээлд нэвтрүүлээд байна.

Цаашид чанарын шаардлага хангасан, импортыг орлох байгалийн гаралтай эрүүл мэндийг дэмжих олон бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ хүргэн ажиллах болно.