Мессэж зээл
Үндсэн нөхцөл

Та өөрийн Мобикомын дугаарын ашигласан хугацаа, төлбөр төлсөн түүхээс хамаарч 10'000₮, 50'000₮, 100'000₮, 200'000₮,500'000₮ зээлээр авах боломжтой!

Урамшууллын нөхцөл
Одоогоор ямар нэг урамшуулал байхгүй байна
Анхаарах зүйлс

ЗЭЭЛ АВАХ ХЯЛБАР БАС АМТТАЙ БОЛЛОО!

Та ердөө мессэж нисгээд л яаралтай төлбөр тооцоо, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх боломжтой. Мобифинанс ББСБ-аас таны Мобикомын дугаарыг ашигласан хугацаа, төлбөр төлсөн түүх дээр үндэслэн МЕССЭЖ-ээр ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙНА.

Мобикомын үнэнч хэрэглэгч та МЕССЭЖ ЗЭЭЛүйлчилгээний эрхээ нээлгээрэй!

 

ҮНДСЭН ШАЛГУУР:

Та "MЕССЭЖ ЗЭЭЛ" үйлчилгээг авахын тулд дараах үндсэн шалгууруудыг хангасан байх шаардлагатай.

  • Мобикомын дугаараа 11 сар ба түүнээс дээш хугацаанд идэвхитэй ашигласан байх
  • Мобикомд авлага үүсгэсэн түүхгүй байх
  • Хэрэглээ хязгаарлах үйлчилгээ аваагүй байх /Зөвхөн дараа төлбөрт хэрэглэгчид хамаарна/
  • 18-с дээш насны хэрэглэгч байх

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ:

Та Мобикомын хэрэглэгч болоод удаагүй, шинэхэн хэрэглэгч байсан ч салбар дээр ирж гэрээ байгуулан зээлийн эрхээ нээлгэх боломжтой бөгөөд таны ашигласан хугацаа, төлбөрийн түүх МЕССЭЖ ЗЭЭЛ үйлчилгээний шалгууруудыг хангаж байвал та дахин салбар дээр ирэхгүйгээр хэзээ ч, хаанаас ч мессэж илгээн зээл авах боломжтой.

Зээлийн хэмжээ

Хүү

Мобикомын дугаарын хэрэглээний шалгуур

10,000 төгрөг

500 төгрөг

Сүүлийн 3 сарын хэрэглээ нь тасралтгүй 7000₮  ба түүнээс дээш байх

50,000 төгрөг

4.9%

Сүүлийн 6 сарын хэрэглээ нь тасралтгүй 15000₮  ба түүнээс дээш байх

100,000 төгрөг

3.9%

Сүүлийн 6 сарын хэрэглээ нь тасралтгүй 25000₮ ба түүнээс дээш байх

200,000 төгрөг

3.4%

Сүүлийн 6 сарын хэрэглээ ньтасралтгүй 35000₮ ба түүнээс дээш байх

500,000 төгрөг 2.9%
  • 200,000₮-ийн зээлийн шалгуур хангасан байх
  • 200,000₮-ийн зээлийг 3-с дээш удаа авсан байх
  • Сүүлийн 3 удаагийн зээлээ хугацаандаа төлсөн байх

*Зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд зөрчигдсөн өдрөөс эхлэн зээлийн үлдэгдэлд  үндсэн хүү болон үндсэн хүүний 20% тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлнө. 

1. ХЭРХЭН ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ ВЭ?

Та өөрт ойрхон Мобикомын үйлчилгээний салбаруудад цахим үнэмлэхтэйгээ хүрэлцэн ирж МЕССЭЖ ЗЭЭЛ үйлчилгээний эрх нээлгэх гэрээ байгуулснаар Мобикомын сүлжээ орсон хаанаас ч, хоногийн 24 цагийн хэдийд ч мессэж илгээгээд л зээл авах боломжтой болно.

2. ХЭРХЭН ЗЭЭЛ АВАХ ВЭ?

Гэрээ байгуулж зээлийн эрхээ нээлгэсэн хэрэглэгч 555 дугаарт ZEEL XXXXX /XXXXX зээлэх дүн/ гэсэн мессэжийг илгээж Candy-гээ зээлээр авна. Та өөрийн "MЕССЭЖ ЗЭЭЛ" үйлчилгээний гэрээний хүчинтэй хугацаанд хэдэн ч удаа зээл авах боломжтой.

Зээлийн эрх нээлгэх гэрээгээ байгуулсан хэрэглэгч зээл авахдаа 555 дугаарт ZEEL XXXXX /XXXXX зээлэх дүн/ гэсэн мессежийг илгээхэд таны Candy дансанд харгалзах дүнгээр зээл орно. Та авсан зээлээ хугацаандаа эргэн төлснөөр таны дараагийн зээлийн эрх нээгдэх ба МЕССЭЖ ЗЭЭЛ үйлчилгээний гэрээнийхээ хүчинтэй хугацаанд хэдэн ч удаа зээл авах боломжтой.

3. ЗЭЭЛЭЭ ХЭРХЭН ЭРГЭН ТӨЛӨХ ВЭ?

Та зээлээ эргэн төлснөөр таны дараагийн зээлийн эрх нээгдэнэ. Та зээлээ дараах сувгуудаар төлөх боломжтой.

3.1. Гар утаснаасаа 555 дугаарт Zeel Tuluh XXXXX гэж илгээн төлөх.

3.2. Мобифинанс ББСБ-ын дараах дансуудад төлөх

Банк /дансны дугаар/

Гүйлгээний утга

   Хаан банк /5077 152 233/

XXXXXXXX zeel
(утасны дугаар)

   ХХБ /452 549 257/

   Төрийн банк /1069 0033 1147/

   Голомт банк /2800 000 354/

   Хас банк /5000 954 334/

   Капитал банк /2000 016 259/

   MobiXpress /95302255/


3.3. Мобикомын үйлчилгээний салбаруудаар

3.4. Mobicom.mn вэб хуудсаар төлөх 

3.5. Зээлийн хугацаа дуусах өдөр таны CANDY данснаас автоматаар суутгагдана.

 *Зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд таны Мобикомын дугаарын гарах ярианы эрх түр хаагдаж, зээлийн мэдээллийн санд зээлийн ангилал буурч бүртгэгдэхийг анхаарна уу.