Made with love gift shop
Үндсэн нөхцөл

Та Candy-гээрээ 100% болон хэсэгчлэн төлөх боломжтой

Урамшууллын нөхцөл

300 Candy-гээр хүссэн бараагаа 25% хямдруулж авах боломжтой.

 

candy цуглуулах дэлгэрэнгүй нөхцөл

10000₮-ний худалдан авалт тутамд 50 candy-г буцаан авах боломжтой

Бидний тухай

НҮҮДЭЛЧНИЙ СОЁЛ  ХХК ТАНИЛЦУУЛГА

 

Алсын хараа:  Нүүдлийн соёлын гайхамшигийг Монгол мэдлэгээр баяжуулан үндэсний урлалын шинэ хуудсыг эргүүлнэ.

Эрхэм зорилго:   Бид орчин үе ба уламжлалт технологийн төгс нийцэл бүхий үндэсний хэв шинжтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгож, гар урлалын өв соёлын шинжийг баяжуулан хөгжүүлнэ.

 

Үнэт Зүйлс:

  • Чин сэтгэл
  • Үндэсний бахархал
  • Багийн ажиллагаа
  • Хамтын хариуцлага
  • Мэдлэгийн менежмент

УРИА ҮГ:   Need to See / N2C/

 

Үйл ажиллагаа явуулах зарчим :

 

Бид ёс зүйтэй бүтээлч бизнесийг бий болгохын төлөө ямагт тэмүүлнэ. Иймд өндөр гүйцэтгэл, бодит төлөвлөгөө, алдаагүй шийдэл 3-ийг ямагт эрхэмлэн эрч хүчтэй манлайллыг үйл ажиллагааны үндсэн зарчим болгоно.

Хамт байх биш, хамт бүтээх нь бидний зорилго гэж үзэн сайн биш шилдэг хүмүүсийн нийлбэр байна. Монгол хүн, Монгол мэдлэг, Монгол бахархал 3-ийг чиг хандалгаа хэмээн мэдлэгт суурилсан шинэчлэлийг бүтээнэ.

Бүхий л үйл ажиллагаанд цоо шинэ, эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч байхыг шаардаж, минут тутамд хувьсан өөрчлөгдөж байгаа энэ ертөнцөд хөгжлийн хурдаас үл хоцрох бизнесийг бий болгоно.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  1. MADE WITH LOVE БЭЛЭГ ДУРСГАЛЫН ДЭЛГҮҮР
  2. Үндэсний бэлэг дурсгалын худалдаа, үйлдвэрлэл - GER SHOP ДЭЛГҮҮР
  3. Мөнгөн эдлэл, гоёл чимэглэлийн үйлдвэрлэл
  4. Шаазан аяга дээрх хэвлэлт
  5. Уран дарханы захиалгат үйлчилгээ- MADE WITH LOVE CRAFTS MASTER

Нүүдэлчний соёл ХХК нь 2001 оны 4-р сарын 21 нд 2 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Манай компани үүсгэн байгууллагдсан цагаасаа өнөөг хүртэл үндэсний бэлэг дурсгал үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр тогтвортой ажиллаж ирсэн.

2015 оноос Хятад улсын томоохон үйлдвэрүүдтэй гэрээ байгуулан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан керамик аяга, хуванцар болон ган  усны савнуудыг монголын хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлж, өөрсдийн концепци загвараар гарган, УБ болон орон нутгийн томоохон сүлжээ дэлгүүрүүдээр нийлүүлж байна.

Холбоо барих & Байршил
1
Тэнгис кино театр салбар

Made with love gift shop нь Тэнгис кино театрийн 1 давхарт байрлаж байна.

Цагийн хуваарь 10:00-19:00

Утас: 9667-9708,9122-6655