Тэнгэр Плаза
Үндсэн нөхцөл

CANDY-ээрээ 100% болон хэсэгчилж CANDY-гээрээ төлбөрөө хийх боломжтой.

Худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч 90-1500 CANDY цуглуулаарай.

Урамшууллын нөхцөл

 

5,000-с дээш candy-гээр төлбөрөө төлсөн тохиолдолд доорх 3 урамшуулалд хамрагдах боломжтой.

Урамшууллын хугацаа: 2018 оны 6 сарын 30ныг дуустал

Бидний тухай

Тэнгэр групп тасралтгүй өсөн дэвжсээр одоогийн байдлаар өөрийн 4 охин компанийг үүсгэн байгуулаад байна. Үүүний нэг бол Тэнгэр плаза худалдааны төв юм.
Тэнгэр плаза худалдааны төв нь 2 давхар 11460м2 талбайгаас бүрдсэн ба хэрэглэгчдийнхээ тав тух сэтгэл ханамжийг өндөр байлгахын төлөө бид дотоод засалаа орчин үеийн шийдлээр шийдэж Европын томоохон худалдааны төвүүдийн дотоод заслыг тусгасан болно.

Манай худалдааны төв нь гадаа талбайдаа 300 гаруй машины зогсоолтой ба өдөртөө 10,000 гаруй хүнд 25,000 нэр төрлийн барааагаар үйлчлэх хүчин чадалтай бөгөөд хүнс, өргөн хэрэглээний гэр ахуйн бараа, цахилгаан бараа, спортын бараа хүүхдийн хувцас гэх мэт хэрэглэгч танд хамгийн их хэрэгтэй бараануудыг санал болгож байна. Мөн манайх Мах, Хагас боловсруулсан бүтээгдэхүүн, Гурилан бүтээгдэхүүн, Хүнсний ногоо мөн Далайн гаралтай бүтээгдэхүүний цехүүдтэй учир та чанарын өндөр төвшинд бэлтгэгдсэн , ариун цэврийг дээд зэргээр хангасан хүнсний бүтээгдэхүүнүүдийг өөрсдийн хэрэглээнд тохируулан авч болно.

Ялангуяа махны цех өдөртөө 4 тонн махыг бэлтгэн , савлах хүчин чадалтай учир Баянзүрх дүүргийн махны хэрэглээг тасралтгүй хангах зорилгыг урдаа тавин ажиллаж байна. Хэрэглэгч та төв замын дагуух хотын зүүн захад байрлах түгжрэлээс хол, MNS 5021:2007 худалдааны төвийн стандартыг хангасан Тэнгэр плаза төвөөр үйлчлүүлэн өөрийн хэрэгцээт барааг нэг дороос хамгийн боломжит үнээр аваарай.

Холбоо барих & Байршил
1
Тэнгэр Плаза

Хаяг: Улаабаатар Баянзүрх дүүрэг Офицеруудын ордноос уруудаад “Тэнгэр плаза” худалдааны төв

Холбоо барих утас: 70002670

Цагийн хуваар: Даваа-Ням: 9:00-21:00