Тэнгис кино театр
Үндсэн нөхцөл

Киноны тасалбар болон Sweet bar-с амттан худалдан авахдаа төлбөрөө хэсэгчлэн болон 100% candy-гэээрээ төлөх боломжтой.

Урамшууллын нөхцөл

5,000-с дээш candy-гээр төлбөрөө төлсөн тохиолдолд доорх 3 урамшуулалд хамрагдах боломжтой.

Урамшууллын хугацаа: 2018 оны 6 сарын 30ныг дуустал

candy цуглуулах дэлгэрэнгүй нөхцөл

Эрхэм хэрэглэгч та Мягмар, Лхагва гарагийн бүх тасалбар болон Даваагаас Баасан гарагийн 17:00 цагаас өмнөх бүх тасалбарт 1% candy буцаан авах боломжтой. Мөн та 6 төрлийн попкорноо худалдан авах бүртээ 1% candy бэлгэнд аваарай.

candy зарцуулах дэлгэрэнгүй нөхцөл

Candy-гээрээ 100% болон хэсэгчлэн төлбөрөө төлөх боломжтой.

Бидний тухай

“Улаанбаатар Синема" ХХК нь 2003 онд байгуулагдсан бөгөөд жилд 1,000,000 үйлчлүүлэгчдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэн нийслэлийн хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагаа явуулж байна. “Улаанбаатар Синема" ХХК-ийн “Тэнгис"кино театр нь кино үзвэрийн хамгийн сүүлийн үеийн техникээр иж бүрэн тоноглогдсон үзвэрийн 5 танхим VIP өрөөтэй бөгөөд нэгэн зэрэг 1424 үйлчлүүлэгчдэд үйлчлэх хүчин чадалтай, монгол болон дэлхийн бусад орнуудын шилдэг кинонуудыг 4K ба 3D технологийг ашиглан үзэгчдэд хүргэдэг. Тэнгис кино театр нь 200 гаруй Холливүүдын киног гаргасан байна. Бид байгуулагдсан цагаасаа хойш бүх томоохон студиудтай хамтран ажиллаж байна. Мөн Монгол киноны хөгжилд тодорхой хэмжээгээр нөлөөлснөөр монгол залуусын оюун ухаан авьяас чадвараар бүтээгдсэн олон сайхан кинонууд ар араасаа цувран гарч байна. Хөнгөлөлтийн картын урамшуулал, Мягмар гаригт хосуудын өдөр бүх кино 5000₮, Лхагва гаригт оюутан залууст бүх кино 5000₮, Пүрэв гаригт ахмадын өдөр 55-наснаас дээш ахмадуудад бүх кино 4000₮, “Төрсөн өдрөө Тэнгист , өдөр бүрийн эхний үзвэрийн хөнгөлөлт зэрэг урамшууллын үйлчилгээнүүдийг хэрэгжүүлэн үйлчлүүлэгчдэд чанартай соёлтой үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Манай байгууллага дараах үнэт зүйлсийг дээдлэж, эрхэм зорилгоо биелүүлэн, хэтийн зорилгодоо хүрэхээр ажиллаж байна. Монголын кино урлаг өөдлөн дэвших болтугай.

Холбоо барих & Байршил
1
Тэнгис кино театр

Монгол улс, Улаанбаатар хот: 
Чингэлтэй дүүрэг, 5- р хороо Тэнгис кино театрын байр 

Харилцах утасны дугаар: 
Лавлах утас: 7605-3131 
Фаск 312719
www.tengis.mn
Цагийн хуваарь:
10:30-23:30