Миний сүлжээ дэлгүүр
Үндсэн нөхцөл

МИНИЙ СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР-ээр төлбөрөө бүрэн болон хэсэгчлэн төлөх боломжтой.

 

Урамшууллын нөхцөл
Одоогоор ямар нэг урамшуулал байхгүй байна
Анхаарах зүйлс

Зөвхөн Candy картаар үйлчилнэ.

candy зарцуулах дэлгэрэнгүй нөхцөл

Candy картаа ашиглан худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг бүрэн болон хэсэгчлэн төлөх боломжтой.

 

Бидний тухай

Монгол улсын ууган сүлжээ болох МИНИИ сүлжээ нь 1992 онд үүсгэн байгуулагдсан. 1995 онд анхны дэлгүүрийг байгуулсан. Монголд анх удаа өөрөө өөртөө үйлчлэх супермаркетын сүлжээг 2000 онд амжилттай нээсэн. Олон улсын стандартад нийцүүлсэн анхны захыг 2002 онд нээсэн.     Жижиглэн худалдааны салбарт 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж Хайпармаркет, зах, супермаркет, хөрш форматын 20 салбар Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын хамгийн анхны олон улсын стандартын шаардлагад нийцсэн хүнсний сүлжээний үйл ажиллагаагаа эхэлсэн Минии сүлжээ нь одоогоор нийт 35,000м2 талбайд үйл ажиллагаа явуулж, өдөрт 30,000 орчим, сардаа давхардсан тоогоор 1,000,000 орчим худалдан авагчдад 20 салбаруудаараа үйлчилж байна. Жижиглэн худалдааны сүлжээний мэдээллийн нэгдсэн удирлагын цогц систем болох “Байгууллагын Нөөц Төлөвлөлтийн Систем ” программ бүтээж, өөрийн үйл ажиллагаандаа 100% нэвтрүүлж, өнөөг хүртэл улам сайжруулан боловсронгуй болгон ашиглаж байна.     Дэлхийн хөгжилтэй жижиглэнгийн сүлжээ компаниудад хэрэглэгддэг “КАТЕГОРИ МЕНЕЖМЕНТ”-ийг нэвтрүүлснээр

• Монголын анхны олон улсын стандартын шаардлагад нийцсэн бараа бүртгэлийг хийдэг.

• Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Солонгос, Голланд, Польш, Бельги орнуудаас ойролцоогоор 360 орчим нэр төрлийн жимс, жимсгэнэ, навчит, нарийн ногоо, хүнсний ногоог импортлон худалдан авагчдад шинэхэн, чанартайгаар хүргэдэг.

• Үхэр, хонь, ямаа, адуу, тэмээ, дайвар бүтээгдэхүүн, гахай, тахианы махыг ангилсан болон уламжлалт аргаар шинэхэн, чанартайгаар худалдаалдаг.

• Өдөр бүрийн БИЗНЕС ЦАГ буюу 08:00-12:00 цагийн хооронд бүх барааг бөөний үнээр худалдаалдаг.

Холбоо барих & Байршил
1
Салбарын байршил
  • Баянзүрх дүүрэг, Шар хад, 9-р хороо, Шар хадны эцэс 
  • Баянзүрх дүүрэг, Жуков, Норжин худалдааны төв 1 давхарт
  • Баянзүрх дүүрэг , 16-р хороолол , Батлан Хамгаалахын Их Сургуулийн баруун талд
  • Баянзүрх дүүрэг,  Цайз захын баруун талд Асайт худалдааны төв , 1 давхар
  • Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 13-р хороолол, Их Үйл Эрэлт компаний байр 1 давхарт
  • Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, 15-р хороо, Бөхийн өргөөний урд
  • Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Номноо хотхоны зүүн талд, МИНИЙ ХАЙПЕРМАРКЕТ
  • Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаагын хуучин эцэс
  • Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Циркийн баруун талд, Далай ээж зах
  • Хан-Уул дүүрэг, Зайсан, 11-р хороо, ХААИС-ийн хойд тал
  • Хан-Уул дүүрэг, Нисэх явах замд Спорт ордны хойно
  • Баянгол дүүрэг, 7-р хороо, 3,4-р хороолол, Энэр төв 
  • Баянгол дүүрэг, 3,4-р хороолол, 15-р хороо, Минж плаза
  • Сонгино Хайрхан дүүрэг, 12-р хороо, 1-р хороолол, Саппоро худалдааны төв 1 давхарт
  • Сонгино Хайрхан дүүрэг, 18-р хороо, Москва хорооллын урд, Хөрс худалдааны төвийн 1 давхарт
  • Сонгино Хайрхан дүүрэг, 16 хороо, 1-р хороолол, Пирамид худалдааны төв
  • Сонгино Хайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, Жавхлан төвийн хойно