Soyol Wellness төв
Үндсэн нөхцөл

1 Candy = 1 төгрөг зарчмаар Candy-гээрээ ТАХ-ын төлбөрийг 100% төлөх боломжтой 

Урамшууллын нөхцөл

2017.04.01-2017.07.31-г дуустал

  • Ажлын өдрүүдэд 1,000 CANDY-гээр 5’000,
  •  Амралтын өдрүүдэд 2,000 CANDY-гээр 10’000₮-ний хямдралтай авах урамшуулалтай.
candy зарцуулах дэлгэрэнгүй нөхцөл

ИЛҮҮ САЙХНААР АМАРЦГААЯ

o   Монголын анхны велнесс төв "Соёл" такс ажлын өдөр 35,000 төг, амралтын өдөр 55,000 төг . /Бүх нийтийн амралтын өдөр мөн 55,000 төг/

o   Монгол хүн Монголдоо хамгийн сайхнаар амрах тэр л орчин, нөхцөл, сэтгэл ханамжийг цогцлоосон 7 одны стандартыг хэрэгжүүлэгч "Соёл" велнесс төв хэрэглэгчиддээ дээрх үнээр үйлчилж эхэллээ.

o   Монголын анхны велнесс төв Соёлын 1-5 давхаруудын мэдээлэл:

  • 1-Р ДАВХАРТ:  саун, душ, бассейн, бие үрэлт + Даралтат усан массажтай пүүл 
  • 2-Р ДАВХАРТ: Монгол, Тайланд Мэргэжлийн массажист, хөл массажны энтертэймент өрөө, амралтын өрөө, гималайн давсан өрөө, хүчилтөрөгчийн өрөө, эрүүл мэндэд тустай үнэт чулуун өрөөнүүд, мөн тамхилах өрөө, үсчний салон ажиллаж байна + бүх төрлийн ус ундаа, жүүс, мөхөөлдөс, хөнгөн зуушаар үйлчлэх Жүүс бар ажиллаж байна.
  • 3-Р ДАВХАРТ: Монгол, Европ амтат хоолны өргөн сонголт бүхий ресторан, гэр бүлийн лоунж, бизнесс вип лоунж, номын сан, хүүхдийн тоглоомын төв байрлаж байна.
  • 4-Р ДАВХАРТ: Арома спа салон, 4 одтой зочид буудал үйлчилж байна + Соёл зочид буудалд буусан эрхэм үйлчлүүлэгчид та саунд үйлчлүүлхдээ 50%-ийн Таксын хөнгөлөлт эдлэх боломжтой.
  • 5-Р ДАВХАРТ: Фитнесс клуб таныг хүлээж байна.
Бидний тухай

"Соёл" хэмээн эртний уламжлалт уйгаржан монгол бичгээр бичсэн нь дэлхийд ганц Монгол түмний бахархал болсон үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэж үргэлжид өөдөө тэмүүлсэн манлайлагч байхын бэлэгдэл юм.

Бид эрүүл тансаг орчин, найрсаг үйлчилгээ, сэтгэл ханамжийг дээдлэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо их хотын ядаргаа алжаалаа тайлах нөхцөлийг бүрдүүлсэн нийт 9000 м2 талбай бүхий нэгдсэн соёл төвийн үйл ажиллагааг эхлэхэд бэлэн боллоо.

Тус төв нь халуун, хүйтэн усан сан, Турк Хаммам /уурын саун/, хамгийн орчин үеийн Sawo брендийн Cedar /улаан хуш/ модоор хийсэн Финлянд саунаар үйлчилнэ. Эдгээр нь нано технологийн элсэн болон ультра шүүлтүүр бүхий ус цэвэршүүлэгч ариутгагч, кварцан гэрлэн халдваргүйжүүлэлттэй тул үйлчлүүлэгчдийн эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан болно. Эрдэнийн чулуун Ягаан болор, Мана, Гартаам, Хаш, Гималайн давсан өрөөнүүд нь таны ядаргаа стрессийг тайлах тав тухтай орчинг бүрдүүлсэн.