Асуулт & хариулт
Candy гэж юу вэ?

Candy нь таны гар утсанд байршсан цахим мөнгө юм. Хэрэглэгч та гар утас болон candy картаа ашиглан худалдан авалт хийх, төлбөр тооцоог хялбар аргаар, түргэн шуурхай гүйцэтгэхийн зэрэгцээ төрөл бүрийн хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломжтой.

Хэрхэн candy-д бүртгүүлэх вэ?

Мобикомын хэрэглэгч та candy-д бүртгүүлэхдээ 555 дугаарт ON гэж бүртгүүлэх хүсэлтээ илгээнэ. Бүртгүүлэх хүсэлт илгээсний дараа candy үйлчилгээний харилцагчийн гэрээтэй танилцах линк мессэжээр ирнэ. Та уншиж танилцсаны дараа OK гэсэн мессэжийг 555 дугаарт дахин илгээснээр бүртгэл баталгаажна. Бүртгэлийн урамшуулал болгож танд 100 candy бэлэглэнэ.

Candy -н үлдэгдэл шалгах

Candy үйлчилгээний хэрэглэгч та өөрийн candy цахим дансны үлдэгдлийг шалгахдаа “Candy” гэсэн үгийг 555 тусгай дугаарт илгээх бөгөөд үлдэгдэл мэдээлэл бүхий хариу мессэж автоматаар таны гар утсанд ирнэ.

Үлдэгдэл шалгахад шимтгэл: 5 Candy

Та candy үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1199 дугаарт хандана уу