Хүннү Молл

Монголын хамгийн анхны томоохон худалдаа үйлчилгээний цогцолбор төв болох Хүннү Моллд тавтай морил. 50,000 м2 талбай бүхий, нэг дор 12,000 хүн хүлээн авах хүчин чадалтай Хүннү Моллоос:


  • Жилийн 4 улирлын турш ажиллах дотор мөсөн гулгуур,

  • 1000 хүний суудалтай Multifunctional кинотеатер,

  • Бүх насны хүүхдүүд үйлчлүүлэх боломжтой тоглоомын төв,

  • Зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлж, өөрийн гараар хийж бүтээх сэдлийг төрүүлдэг, гэрээ бахархан дээдэлдэг хүн бүрт зориулсан Home DIY дэлгүүр,

  • Молл доторх цэвэр агаар байгалийн амьд орчинг мэдрүүлсэн Хүннү цэцэрлэгт хүрээлэн,

  • Олон үндэстэний зоогийн газрууд, албан ёсны эрхтэй брэнд дэлгүүрүүд болон бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой.