santis

Америк - Монголын хамтарсан Сантис Боловсролын Төв байгууллагдсан цагаасаа эхлэн эрхэм зорилгынхоо хүрээнд тогтвортой хөгжих, сургалтын таатай орчинд “оюутан” төвтэй хамгийн шилдэг Англи хэлний сургалтыг эх орондоо явуулсаар даруй 16 жилийн түүхтэй боллоо. 

Манай сургалтууд Англи хэлний хөтөлбөрийн олон улсын 44 стандартын дагуу мэргэжлийн түвшинд явагддаг ба Англи хэлний дөрвөн чадамж болох унших, сонсох, ярих, бичих чадваруудыг мэргэжлийн түвшинд тэгш хөгжүүлэхэд чиглэгдсэн байдаг.

Бид дэлхийн 44 оронд салбартай Швейцарь улсын Берн хотод төвтэй “inlingua” Олон улсын хэлний сургуулийн албан ёсны лицензийг эзэмшдэг бөгөөд “inlingua Mongolia” салбараараа дамжуулан гадаадын 100 гаруй их, дээд сургууль болон боловсролын байгууллагуудтай шууд харилцаатай хамтран ажиллаж байна.

2011 онд манай байгууллага дэлхийн 120 оронд хүлээн зөвшөөрөгдсөн Ажлын байрны Англи хэлний түвшин тогтоох олон улсын “TOEIC” /Test of English for International Communication/ шалгалтын үйл ажиллагааг Монгол Улсад эрхлэн явуулах албан ёсны эрхийг АНУ-ын “ETS” /Educational Testing Service/ төвөөс хүлээн авч төр захиргаа, хувийн хэвшлийн ААН болон олон улсын байгууллагуудын ажилтан, албан хаагчдын Англи хэлний түвшинг тогтоох, Англи хэлтэй мэргэжлийн боловсон хүчнийг сонгон шалгаруулахад бодитой, үнэн зөв, шударга, нарийвчилсан Англи хэлний олон улсын шалгалтын стандарт бүхий TOEIC тестийг хэрэглэх боломжийг бүрдүүлснээр Монголын боловсролын салбар томоохон дэвшилд хүрлээ.

Өнгөрсөн хугацаанд бид 50 гаруй мянган хүүхэд, оюутан залуучууд, төр захиргааны болон олон улсын, бизнесийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид болон иргэдэд Англи хэлний бүх төрлийн сургалтуудыг явуулж ирлээ. Манай сургалтын хөтөлбөрийн түвшингээс хамаарч 25% - 100% хүртэл хувийг олон улсын TESOL, TEFL зэрэгтэй, төрөлх Англи хэлтэй мэргэжлийн Америк, Англи, Канад, Австрали багш нар заадаг онцлогтой.

Монгол улс эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн эхэнд ирээд байгаа энэ үед, манай улсын хөгжил дэвшлийг түргэтгэх төдийгүй дэлхийн бизнесийн харилцааны хэлийг мэргэжлийн түвшинд эзэмших нь туйлын чухал болоод байна.