Улаанбаатар Смарт Карт
Үндсэн нөхцөл

Та Тэди төв, Тэди 2, Be-Urgoo,Олимп, Андууд, Хан-Уул, Зайсан, 13-р хороолол, Сансар, Цамбагарав, Нисэх дахь Мобикомын салбарууд Candy-гээрээ автобусны U-money картаа цэнэглэх боломжтой. Мөн Candy-гээр автобусны картаа цэнэглэх бүртээ 1% Candy буцаан аваарай!

Урамшууллын нөхцөл

Candy дансандаа 2,500₮-өөс дээш дүнгээр орлого хийгээд U-money картаа бэлгэнд аваарай!

Анхаарах зүйлс

1. Хэрэглэгч та BТэди төв, Тэди 2, Be-Urgoo,Олимп, Андууд, Хан-Уул, Зайсан, 13-р хороолол, Сансар, Цамбагарав, Нисэх салбаруудаар цэнэглэлт хийх боломжтой.

2. Та Мобикомын салбараар автобусны картаа цэнэглэхдээ зөвхөн Candy-гээр цэнэглэх боломжтойг анхаарна уу.

УРАМШУУЛАЛ: Candy дансандаа орлого хийгээд U-money картаа бэлгэнд аваарай!

Энэ сараас эхлэн Улаанбаатар хотын нийтийн тээвэр зөвхөн U-money картаар үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор, ажил, гэр, сургууль гээд автобусаар зорчдог хүн бүр U-money карттай болж, бас картаа сар бүр мөнгөөр цэнэглэх шаардлагатай болж байна. Мобикомын дугаартай бол candy-гийн ачаар энэ бүхнийг илүү ашигтайгаар зохицуулах боломжтойг дуулгая.

1-р боломж: Хэрэв та U-money карт буюу автобусаар зорчих ухаалаг картаа авч амжаагүй бол яг одоо Мобикомын салбарыг зориорой. Саndy дансандаа 2500₮-өөс дээш орлого хийсэн хэрэглэгчдэдээ автобусны картаа үнэ төлбөргүйгээр олгож байна.

2-р боломж: Одоо та үнэгүй U-money карттай болчихлоо. Дөнгөж сая candy дансандаа хийсэн 2500₮ болон түүнээс дээш орлогоо шинээр авсан U-money картандаа шилжүүлүүлээрэй. Нэмээд бүтэн сар автобусанд зарцуулах мөнгөөрөө шууд цэнэглэсэн ч бас болно.

3-р боломж. Хэрэв та U-Money карттай бол та бэлэн мөнгө зарлагадахгүйгээр Мобикомын дугаарт байгаа candy-гээ U-Money картандаа шилжүүлэх боломжтой.

4-р боломж: U-Money карттай ч Мобикомын дугаартаа candy-гүй бол бүү санаа зовоорой. Бэлэн мөнгөө candy цахим мөнгө болгох боломжтой бөгөөд та Мобикомын үйлчилгээний салбарт бэлэн мөнгөө өгөөд U-Money картаа цэнэглүүлж болно.

Дашрамд дуулгахад, та дээрх боломжуудаас алийг нь ч ашигласан гүйлгээний үнийн дүнгийн  +1%-д дахин candy бэлгэнд авахаа бүү мартаарай.

Автобусны картаа Candy-ээрээ цэнэглээд +1% Candy олгох үйлчилгээний салбарууд:

Теди төв, Теди 2 буюу хороолллын Теди, Be-Өргөө, Олимп, Андууд, Хан-Уул, Зайсан, 13-р хороолол, Сансар, Цамбагарав, Нисэхийн салбарууд.

candy зарцуулах дэлгэрэнгүй нөхцөл

Хэрэглэгч та 1 Candy = 1 төгрөг зарчмаар автобусны картаа Candy-гээрээ цэнэглэх боломжтой.

Бидний тухай

“Улаанбаатар Смарт Карт” ХХК нь 2014 онд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай төсөл хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулсан бөгөөд түүний дагуу “Хамтарсан компани байгуулах тухай” НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 оны 10 сард албан ёсоор байгуулагдсан юм.

Манай компани нь мэдээллийн технологийн салбарт цоо шинэ үе шатыг эхлүүлэн ажиллаж байгаа Монголын Мэдээллийн технологийн салбарын томоохон компани бөгөөд. “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

Нийтийн тээрийн үйлчилгээний зорчих үнэ тариф, хөлс төлөлтийн одоогийн тогтолцоог өөрчлөх, автобусны паркийг шинэчлэх, нийтийн тээврийн төлөвлөлтийг оновчтой болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх зэрэг олон ажлуудыг шат дараалалтай хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд манай төсөл нь нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал байсан юм.

Төслийн хүрээнд Нийтийн тээврийн удирдлагын систем /Bus management system/, Тээврийн хэрэгслийн мэдээллийн систем /Bus information system/, Цахим төлбөр тооцооны систем /Automated fare collection/ нэвтрүүлэн нутагшуулж, хөгжүүлнэ.

Уг төслийг хэрэгжүүлснээр Нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирч иргэд зорчигч тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдэхээс гадна зардлыг бууруулж хугацаа хэмнэх маш олон давуу талуудтай юм.

Уг төслийг улсын төсөвт суулгахгүйгээр хувийн хэвшлийн санхүүжилтээр бүрэн шийдвэрлэх бөгөөд төслийн санхүүжүүлэгч нь “Кореа Смарт Карт Корпораци” буюу “Т моней” юм. “Кореа Смарт Карт Корпораци” нь тус систем анх 2004 онд Солонгос улсад нэвтрүүлсэн бөгөөд түүнээс дэлхийн олон улс орнуудад амжилттай хэрэгжүүлсэн дэлхийн хамгийн шилдэг корпорациудын нэг юм.

2015 оны 1 сараас эхлэн Монгол Солонгосын хамтарсан 10 гаруй судалгааны баг ажиллаж Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ систем нэвтрүүлэх ажлын бэлтгэлийг бүхэн хангаж иргэд зорчигчид 2015 оны 07-р сарын 24-ноос эхлэн албан ёсоор “U money” картаар зорчиж эхэлсэн юм.

Урагшлах амьдралын Ухаалаг шийдэл