Лантуун дохио ТББ
Үндсэн нөхцөл

"Лантуун дохио" ТББ-аас зохион байгуулж буй хүүхэд хамгааллын хөгжлийн төвийн барилгад (Ид шидийн орон төсөл) хандив өргөх боломжтой. 

Урамшууллын нөхцөл

Урамшуулал байхгүй

Анхаарах зүйлс
  • Хэрэглэгч та зааврын дагуу хандив өгөхөд шимтгэлгүй.
  • Нэг өдөрт 1-1,000,000Candy шилжүүлэх боломжтой.
candy зарцуулах дэлгэрэнгүй нөхцөл

Бидний тухай

“Лантуун дохио” ТББ нь хүний наймаа, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Анх 2012 онд Лантуун дохио ТББ үүсгэн байгуулагдсанаас хойш том, жижиг 26 үйл ажиллагааг зохион байгуулж нийт 30,000 гаруй хүнийг өөрсдийн зохион байгуулсан үйл ажиллагаанд ямар нэг байдлаар хамруулж, хүний наймаа, хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг хүргэж ажилласан байна. 

2016 оноос эхлэн “Ид шидийн орон” нэртэй төслийн ажлыг эхлүүлсэн ба 25-30 хүүхдийн хамгаалал, 100 гаруй хүүхэд хамрагдах боломжтой хүүхэд хөгжлийн төв байгуулахаар ажиллаж байна.

Энэхүү төв байгуулагдсанаар

  • Хүүхэд хамгаалал, боловсрол хүмүүжлийн үйлчилгээг нэр дор цогцлоосон олон улсын жишиг стандарт, агуулгад нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Хүчирхийлэлд ямар нэг байдлаар өртөж буй хүүхдүүд болон эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдүүдийг хамгаалалд авах, боловсрол олгох
  • Бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чөлөөтэй ашиглах боломжтой хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг бүрдүүлэх
  • Хүүхдийг болзошгүй аюулаас сэргийлэх, бага насны хүүхдийн боловсрол, хөгжилд эцэг эхчүүдийн мэдлэг, оролцоог сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.