Orgio Kitchen
Үндсэн нөхцөл

Orgio Kitchen-р үйлчлүүлэх бүрдээ 100 Candy цуглуулах ба 1Candy=1₮ гэсэн нөхцөлөөр Candy-гээрээ 100% болон хэсэгчлэн худалдан авалтын төлбөрийг төлөх боломжтой.

 

Урамшууллын нөхцөл

5,000-с дээш candy-гээр төлбөрөө төлсөн тохиолдолд доорх 3 урамшуулалд хамрагдах боломжтой.

Урамшууллын хугацаа: 2018 оны 6 сарын 30ныг дуустал

Анхаарах зүйлс

Зөвхөн Оrgio-гын савласан бүтээгдэхүүнээс цуглуулах боломжгүй.

candy цуглуулах дэлгэрэнгүй нөхцөл

Худалдан авалтын бүрээс 100  УРАМШУУЛЛЫН CANDY олгогдоно.

Бидний тухай

“Ажигана” ХХК нь 2013 оноос 100 хувь дотоодын, өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж, Монголдоо анхны Махны чиглэлийн “Оргио” тахианы аж ахуйн цогцолборыг Улаанбаатар хотоос 28 км зайд орших Налайх дүүрэгт байгуулсан бөгөөд Голландын Росс-308 үүлдрийн махны чиглэлийн бройлерийн тахиа үржүүлж, жилд 1 сая орчим тахиа нядлах хүчин чадал бүхий эрчимжсэн шувууны аж ахуйн үйл ажиллагааг амжилттай эхлүүлсэн. Одоогийн байдлаар “Ажигана” ХХК нь өөрийн “Оргио” брэндийн тахианы мах, махан бүтээгдэхүүнийг MNS 0703:2014 “Тахианы хэсэглэж ангилсан мах. Ерөнхий техникийн шаардлага” үндэсний стандартын дагуу 8 нэр төрлөөр бэлтгэж, дотоодын зах зээл дээр гаргаж байгаа нь хэрэглэгчдийн танил брэнд болж чадсан байна. “Оргио” брэндийн тахианы мах, махан бүтээгдэхүүнүүд нь Улаанбаатар хотын сүлжээ дэлгүүрүүд, зочид буудал, ресторануудын захиалгаар бэлтгэн нийлүүлэгдэж байгаа бөгөөд байнгын хэрэглэгчидтэй болоод байна. “Ажигана” ХХК-ийн байгуулсан Махны чиглэлийн “Оргио” тахианы аж ахуйн цогцолбор нь босоо үйлдвэрлэлийн зарчмаар байгуулагдсан иж бүрэн аж ахуйн цогцолбор бөгөөд эх сүргийн, инкубаторын, дэгдээхий бойжуулах, тэжээлийн, төхөөрөх цех ба уураг тэжээлийн цех, офис гэсэн хэд хэдэн хэсгүүдээс бүрдсэн, дэд бүтцийн асуудлуудыг бүрэн шийдсэн, сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий, эрчимжсэн шувууны аж ахуйн цогцолбор юм.

Мөн “Оргио” брэндийн 50 гаруй нэр төрлийн тахианы махан хиам, зайдас, элэгний нухаш, бууз банш гэх зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, “Оргио Китчен” брэндийн сүлжээ рестораныг байгуулж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын хүн амын хүнсний хэрэгцээг Монголдоо өсгөсөн тахианы мах, махан бүтээгдэхүүнээр хангаж байна.