Unigas
Үндсэн нөхцөл

Candy-рээ авто газаа 100% худалдан авах боломжтой.

Урамшууллын нөхцөл
Одоогоор ямар нэг урамшуулал байхгүй байна
candy зарцуулах дэлгэрэнгүй нөхцөл

Candy-рээ авто газаа 100% худалдан авах боломжтой. Хэрэглэгч та Candy-рээ авто газ худалдан авахдаа Юнигазын станц дээр байршуулсан Мобикомын 9530ХХХХ-тай тусгай дугаарт Candy оноогоо доорх зурагны дагуу шилжүүлнэ

Бидний тухай

ЮНИГАЗ” ХХК-ийн товч танилцуулга

“ЮниГаз” ХХК нь Монголын зах зээлд шингэрүүлсэн нефтийн хийн салбарын хөгжүүлэх, тэр дундаа авто тээврийн салбарт шингэрүүлсэн нефтийн хийг нэвтрүүлэх зорилгоор зарласан нээлттэй тендерт шалгарч, 2004 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр үүсэн байгуулагдаж, 2005 оны 9 дүгээр сараас эхлэн автомашиныг хийгээр цэнэглэж, олон нийтэд үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн.

 

“ЮНИГАЗ” ХХК-ийн давуу талууд

  • Мэргэжлийн өндөр ур чадвар, туршлагатай инженер техникийн баг хамт олонтой;
  • ОХУ-аас Европын стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг, чанартай хийн түлшийг импортлон зах зээл дээр нийлүүлдэг;
  • Аюулгүй ажиллагааг эрхэм болгож, Япон, Солонгос, Европын орнуудын тоног төхөөрөмжөөр хий хангамжийн угсралт суурилуулалтын ажлыг Япон технологийн дагуу чанарын өндөр түвшинд хийдэг;
  • Байгуулагдсан цагаасаа хойш нийт 1,000 гаруй автомашинд тус бүр нь 400-600 ам.долларын өртөгтэй автогазын төхөөрөмжийг үнэ төлбөргүй суурилуулсан;

 

Үйл ажиллагааны чиглэлүүд

  • Шингэрүүлсэн нефтийн хийн импорт борлуулалт;
  • Тээврийн хэрэгсэлд шингэрүүлсэн нефтийн хийг түгээх;
  • Тээврийн хэрэгсэлд автогазын нэмэлт тоног төхөөрөмж суурилуулах;
  • Автогазын төхөөрөмж бүхий тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдаа;
  • Нийтийн хоолны салбарт хийн түлшний шугам хоолойн угсралт холболтыг хийх, хийн түлш түгээх;
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад хийн түлшийг түгээх, хангах;
Холбоо барих & Байршил
1
Станц 1

БГД, 4-р хороолол, Өргөө кинотеатрын урд талд
Утас: 368495

2
Станц 2

БЗД, Сансар, Топ мебель дэлгүүрийн хойд талд
Утас:457020

3
Станц 3

БЗД, Офицерүүдийн ордны зүүн хойд талд
Утас: 456914

4
Станц 4

БГД, 5 шарын төмөр замын гарамын урд талд
Утас: 53134018

5
Станц 5

ХУД, Хуучнаар гутлын үйлдвэрийн хажууд
Утас: 53184018